Page 228 - Артас Лич хаан
P. 228

Мал’Ганисын  ногоон  нүд  эргэлдэн,  орой  дээрээ  гарах  шахаж,  “Юу?
                Тэр намайг яалаа гэж --” гэмэгц,


                Артас хар хурдаар довтлов.


                Хүчирхэг  илд  нэг  цавчаад  дахин  далайв.  Балмагдсан  дредлорд  тэр

                даруй цагаа олж цохилтын эрчийг сааруулахаар саваагаараа хамгаалж
                амжив. Багваахайн мэт нүсэр далавчаараа тоос босгож, хүчтэй салхи
                үүстэл дэвээд дредлордыг арагш зайлахад Артасын алтан шаргал үс
                садартал хийсэх боловч түүний тулааны тэнцвэр болоод хурданд огт

                нөлөөлсөнгүй.  Артас  шалмаг  хурдаар  дахин  дахин  довтолж,  гэрэлт
                илд нь ч гэсэн үхлийн хатгалттай хорт могой мэт дредлордод боломж
                өгөхгүй  хатгана.  Фростмурнын  хурдыг  арай  гэж  л  гүйцэх  Артасын
                тархинд  нэг  бодол  зурсхийн  орж  ирэв:  Фростмурн  ангасан  байна.

                Тэрээр юунд ангасан гэж хэмээн өөрөөсөө асуугаад,


                Юу  ч  байсан  ямар  хамаатай  юм.  Тэр,  Артас,  өш  хонзонгоо  авах  гэж
                улайрсан, тэгээд ч авах болно. Мал’Ганисыг хариу шившлэг хийхээр
                оролдох бүрт Фростмурн хажуугаас нь гарч ирэн, тал талаас нь зүсч
                сэхэл  авахуулахгүй  дарамталсаар  үхлийн  цохилт  хийх  агшинд  тулж
                ирэв.  Фростмурн  өөрөөр  нь  юу  хийлгэхээр  шаардаж  буйг  ойлгосон

                Артас  уухай  хашгиран,  хөх  гэрэл  цацруулсан  нумарсан  цавчилтаар
                Мал’Ганисын гэдсийг хүүлээд, яг голд нь илдээ зоож үхлийн шанг нь
                гоёмсогоор сийлэв.


                Дредлордыг унахад тас хар цус агаарт нумран цацарч, цасан дээр буув.

                Өөрийгөө ялагдана гэж төсөөлөө ч үгүй  түүний  царайд нь  одоо ч
                гэсэн гайхсан төрх ажиглагдана.


                Ад  чөтгөрийн  хар  цусанд  будагдаж  хөх  гэрэл  нь  зарим  газраа
                халхлагдсан боловч ялалтын ялгуусан агшинг илтгэж дотроо гэрэлтэх
                шившлэгт илдээ атгасан Артас нүүр нүдгүй ороолгох цасан шуурга,
                салхины эрчийг үл мэдрэн хэсэг зуур зогссоноо,



                “Гүйцээ,” хэмээн зөөлхөн хэллээ.
   223   224   225   226   227   228   229   230   231   232   233