Page 186 - Артас Лич хаан
P. 186

Арван гуравдугаар бүлэг


                Гурав  хоногийн  дараа,  нэгэн  цагт  Умард  Лордароны  бахархал  болж
                байсан  нүсэр  хотын  гудамжаар  Жэйна  Проудмуур  алхаж  явна.  Одоо

                харин бүх юм хар дарсан зүүд мэт орвонгоороо эргэжээ.


                Артасын үйлдсэн яргалалын ул мөр болж өмхийрсөн хүүр, цогцосон
                овоо  энд  тэндгүй  босжээ.  Тэсвэрлэшгүй  өмхий  самхай  үнэр  хотын
                балгаснаас  огиудас  төрүүлмээр  ханхална.  Энэ  бузар  үнэрт
                мансуурахгүйн  тулд  Жэйна  ариун  цэцгийн  охь  шингээсэн  алчуураар

                амаа  таглах  боловч  гүйцэд  шүүж  эс  чадах  аж.  Хотыг  аль  хэдийнээ
                залгисан  гал  түймэр  шатах  юм  юу  ч  үлдээгүй  болсон  ч  тэнгэр
                баганадан улалзсаар буй нь ямар нэгэн хар шидийн хүчээр тэжээгдэж
                байгааг  Жэйнад  өгүүлэх  мэт  байлаа.  Өдийд  шатаж  дуусмаар  юм.

                Гашуун  утаа  нүдийг  нь  хатгаж,  ялзарсан  өмхий  үнэр  хоолойг  нь
                хорсгоно.  Үхэгсдийн  цогцос  газраар  нэг  тархажээ.  Тэдний  ихэнх  нь
                зэвсэггүй  байсан  аж.  Жэйна  пөмбийж  хавдсан  цогцосууд  дээгүүр
                мэдээ  алдсан  мэт  хөлөө  зөөж  ядан  аажуухан  алхахад  нүдэнд  нь

                нулимс  цийлэгнэж,  хацрыг  нь  дагаж  урсана.  Артас  болон  түүний
                цэргүүдийн зөв хэмээн хийсэн энэ нигүүсэл хүүхэд багачуулыг нь ч
                гэсэн тойроогүйг харахад өөрийн эрхгүй зөөлөн мэгшихэд хүрэв.


                Хэрэв  Артас  тэднийг  хороогоогүй  бол  үхдэл  болон  хөдөлгөөнгүй

                хэвтэх эдгээр цогцоснууд түүн рүү дайрах байсан болов уу? Магадгүй
                л  юм.  Тахалтай  тариа  аль  хэдийн  тархсан  болохоор  тэдний  олонх  нь
                халдвар  авсан  байсан.  Гэхдээ  арай  ч  бүгдээрээ  биш  ээ?  Яг  хэд  нь
                халдвар  авсан  бас  хэд  нь  аваагүй  байсныг  тэр  мэдэх  боломжгүй
                байсан, Артас ч гэсэн.


                “Жэйна--  Би  дахин  асууя,  надтай  цуг  яв.”  хэмээн  явахынхаа  өмнө

                хэлсэн  Артасын  огцом  бөгөөд  ширүүн  хоолой  тархинд  нь  хадах  ч
                тэрээр одоо хэдэн мянган бээрийн алсад байгааг Жэйна сайн


                мэдэж байв. “Тэр надаас зугтаачихлаа. Би хотын иргэдийг түүний боол
                болохоос  аварсан  ч  гэсэн  яг  эцсийн  мөчид  тэр  зугтаачихлаа.  Тэр
                Нортрендэд байгаа. Надтай цуг яв.”
   181   182   183   184   185   186   187   188   189   190   191