Page 184 - Артас Лич хаан
P. 184

цаадах  час  улайсан  тэнгэр,  гал  түймрийн  хар  утаа  түүнийг  улам
                сүртэй харагдуулна--



                Үхлийн лорд бол ад чөтгөр. Үлгэр домгийн амьтан гэсэн үг. Ийм юм
                байж  болохгүй  ээ--  гэтэл  тэр  бүхий  л  аймшигт  болоод  ялгуусан
                төрхөөрөө яг урьд нь зогсож байна.


                Кристи Голден


                Үхлийн лорд.


                Айдас  Артасыг  нөмрөн  авах  ч  Артас  айгаагүй  мэт  биеэ  цэхлэн
                зогсоно. Хэрэв тэр айдасаа мэдүүлвэл тэр түүнийг зэрэмдэглэх болно.

                Айх л юм бол тэр тулалдаж ч амжилгүйгээр энэ мангасын гарт үхнэ
                гэдгээ  мэдэж  байлаа.  Тэрээр  үгээр  өгүүлэшгүй  их  айдас  хүйдсийг
                өөрт  байсан  өөр  нэгэн  хүчирхэг  зүйлээр  ялан  дийллээ.  Үзэн  ядалт.

                Зөв  уур  хилэн.  Тэрээр  гэмтэй  болоод  гэмгүй  хамаагүй  лантуунд  нь
                цохиулж үрэгдсэн бүхнийг, заналт гаул, сүнсийг нь аврахаар түүний
                хийж  буй  харгислалыг  ухаараагүй  айж  сандарсан  гэмгүй  багачуул,
                бүсгүйчүүлийг  эргэн  санав.  Тэдний  царай  нүдэнд  нь  харагдаж;  тэд
                дэмий үхээгүй ээ, дэмий үхсэн байх ч ёсгүй хэмээн бодов. Энэ бодол

                Артаст  мангастай  харц  тулах  эр  зоригыг  өгөв.  Залуу  мангасын  час
                улаан нүдийг далдиралгүй ширтэж лантуугаа атгалаа.


                “Хоёулаа  энэ  бүхнийг  яг  одоо,  яг  энд  дуусгая,  Мал’Ганис  ,”  хэмээн
                хашгирав. Түүний хоолой хүчирхэг, тууштай сонстов. “Зөвхөн чи бид

                хоёр. Халз тулалдая.”


                Үхлийн  лорд  толгойгоо  арагш  хаялан,  инээд  алдаж,  “Эрэлхэг  хүү
                байна,” хэмээн  хүржигнэв.  “Харамсалтай  нь,  чамд л  гэж хэлэхэд энэ
                бүхэн  энд  дуусахгүй  ээ.”  гээд  Мал’Ганис  хав  хар  уруулаа  арагш
                татаад, хурц шовх шүднүүдээ арзайлган инээж, “Чиний аялал дөнгөж

                эхлэж байна, залуу хун тайж минь.”


                Мангас гараа өргөн Артасын цэргүүд рүү заагаад, урт хурц сарвуугаа
                их хотыг шатааж буй түймрийн улбар шар гэрэлд гялалзуулан, “Хүчээ
   179   180   181   182   183   184   185   186   187   188   189