Page 179 - Артас Лич хаан
P. 179

дуулгатай  гараар  түүнд  хүрэв.  Бүсгүй  залуугийн  гарыг  харж,
                өөрийнх нь гарыг бүлээцтэл атгаж, үс гэзэг, хацар нүүрийг нь илбэн

                энхрийлж бас шархдах үед ариун гэрлээр гэрэлтүүлэн эмнэж байсан
                бүх сайхан мөчүүдийг эргэн дурсав.


                Бүсгүй гарыг нь буулгаад,


                “Намайг  уучлаарай,  Артас.  Чамайг  ийм  юм  хийж  байгааг  би  харж
                чадахгүй нь.”


                Зовлонгоо  нуухаар  хиймэл  царай  гаргаагүй  залуугийн  нүүрнээс

                бүхнийг  уншиж  болохоор  байв.  Итгэж  ядан  байгаа  цочирдсон  төрх
                бүсгүйг  харц  бултуулахаас  өөр  аргагүй  байдалд  оруулна.  Жэйна
                түүний өөдөөс удаан ширтэж чадалгүй доош хараад, нүдэнд дүүрсэн
                нулимсаа  нуусаар  хоолойгоо  залгив.  Жэйна  эргэж  түүнийг  орхи  гэх

                мэт  өрөвдөлтэйгээр  өөдөөс  нь  ширтэх  Утерыг  чиглэн  одов.  Утер
                гараа сунгаж, түүнийг моринд мордоход нь туслав. Жэйна ч түүний
                нугаршгүй шударга зан, биеэ авч яваа байдалд талархал илэрхийлэв.
                Утерыг мордох зуур Жэйна мориныхоо хүзүүг налан маш эвгүйгээр

                чичирч  байв.  Тэд  энэ  бүх  аймшигт  эмх  замбараагүй  явдал  дундаас
                дөнгөж таарсан хамгийн том айдасаас холдон одлоо.


                “Жэйна?” гэх Артасын хоолой араас нь дуулдав.


                Жэйна  нүдээ  аньсан  хэдий  ч  аньсан  зовхиноос  нь  нулимс  урсан,
                “Намайг уучлаарай, Намайг уучлаарай,” хэмээн дахин дахин шивнэв.


                “Жэйна?…Жэйна!” хэмээн араас нь цуурайтсаар…


                Бүсгүй эргэж харсангүй, нуруугаа харуулсаар цааш давхив.



                Артас  нүдэндээ  ч  итгэсэнгүй.  Тэрээр  харцнаас  нь  холдон  одож  буй
                бүсгүйн дүрийг тэнэг мэт ширтсээр хоцров. Тэр яаж түүнийг ингэж
                орхиж  чадна  вэ?  Тэр  түүнийг  мэднэ.  Тэр  түүнийг  энэ  ертөнц  дээр
                бүхнээс илүү сайн мэднэ, магадгүй түүнийг өөрөөс нь ч илүү сайн
                мэддэг байх. Тэр түүнийг үргэлж ойлгосоор ирсэн. Залуугийн ухаан

                санаа тэдний анх амраг бололцсон тэр шөнө, сүрлэн мануухайн шатах
   174   175   176   177   178   179   180   181   182   183   184