Page 180 - Артас Лич хаан
P. 180

улбар шар галын дөлд хамтдаа усанд орсон мөн хамт хоносон хүйтэн
                хөх сарны гэрэлт шөнийг эргэн дурсав. Түүнийг энгэртээ нааж тэврэх

                юмсан.  Намайг  битгий  үгүйсгэ,  Жэйна.  Намайг  хэзээ  ч  битгий
                үгүйсгэ.  Би  хэзээ  ч  үгүйсгэхгүй,  Артас.  Хэзээ  ч  үгүй.--  гэх  түүний
                үгс  чихэнд  хадав.  Өө  тийм  шүү,  гайхамшигт  мөчид  шивнэсэн
                гайхалтай  үгс  байжээ,  гэтэл  одоо  тэр  яг  цаг  нь  болохоор  тэр  яг

                хэлснийхээ  эсрэгээр  хийлээ,  түүнийг  үгүйсгэлээ,  түүнээс  урвалаа.
                Хараал идмэр, Жэйна зөвхөн өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргалаа,
                тахал ирэхээс өмнө Жэйна зүгээр л өөрийгөө хөнөөлгөх юм байна.
                Тэр  яаж  түүнийг  ганцааранг  нь  орхиж  чадав  аа.  Хэрэв  тэр  шууд  л

                араас нь хутга зоосон бол залуу ингэж их гомдохгүй байх байсан юм.


                Гэнэт  хэрэв  түүний  зөв  байсан  бол  яах  вэ  гэсэн  бодол  тархинд  нь
                аянга мэт цахилав. Түүний зөв байсан уу?


                Үгүй. Үгүй, тэр зөв байх учиргүй. Хэрэв түүний зөв байвал би өөрөө
                хүн ардаа хомроглон алсан алуурчин болж хувирна. Би алуурчин биш

                ээ,… аврагч. Түүний зөв гэдгийг тэр өөртөө итгүүлж байлаа.


                Тэрээр  тархинд  нь  эргэлдэх  олон  айдас,  эргэлзээг  шүүрдэх  мэт  авч
                хаяад хатсан уруулаа хазаж, гүнзгий амьсгаа авав. Цэргүүдийн тал нь
                Утертэй явж одсон аж. Тал нь ч гэждээ бараг ихэнх нь түүнийг орхин

                явжээ.  Яг  үнэнийг  хэлэхэд  бараг  бүгд  явсан  аж.  Тэр  ийм  цөөхөн
                цэрэгтэй хотыг авч чадах болов уу?


                “Ноёнтоон, таныг болгоовол,” хэмээн Фалрик хэлээд, “Би бэлэн… би
                үл үхэгч болсон дор бол өөрийгөө мянгантаа цавчуулахад ч бэлэн.”


                Цэргүүд  нь  шивэр  авир  хийлдэхэд,  Артасын  зүрх  хөөрч  лантуугаа
                чанга атгаад, “Бидний одоо хийх гэж байгаа зүйлд ямар ч таатай юм
                байхгүй ээ,” хэмээн хэлээд, “шаардлагатай гэвэл зөвхөн харгислал л

                байх болно”. Зөвхөн тахлыг таслан зогсоож, олны амийг аврахын тулд
                цөөн  хүний  амийг  золиослохоос  өөр  аргагүй.  Энэ  хотын  хананы
                доторх хүмүүс бүгд үхсэн. Үүнийг бид мэдэж байгаа. Үхээгүй бол бид

                тахлаас өмнө амжиж хөнөөх болно.” Тэрээр цэргүүдээ нэг бүрчлэн
                ширтээд,  үүрэг  хариуцлагаасаа  хэзээ  ч  ухарч  байгаагүй  хал  үзэж
   175   176   177   178   179   180   181   182   183   184   185