Page 175 - Артас Лич хаан
P. 175

хувирна.”  гээд дахин гүн  бодолд автав.  Үүний  эсрэг  хийж  чадах юм
                бидэнд байх л ёстой. Хэрэв тахал ид шидээс гаралтай бол шидтэн хүн

                хариу  ямар  нэг  юм  хийж  чадах  л  ёстой  гэж  Антонидасын  хэлснийг
                санав.  Хэрэв  тэдэнд  бодох  жаахан  хугацаа  байгаад,  тайвшраад,
                сэтгэлийн  хөдлөлөөр бус учир  шалтгааныг  олох талаас хандсан  бол
                магадгүй эмчилгээ олдох байсан байх-


                “Энэ хотыг бүхэлд нь сөнөөх ёстой.”


                Артасын  энэ  мэдэгдэл  гэнэтийн  бөгөөд  ямар  ч  бодлогогүй,

                өөрийнхөөрөө  ширүүн  сонсогдов.  Жэйна  нүдээ  цавчин  тэр
                үнэнээсээ хэлээгүй байлгүй дээ хэмээн бодов.


                “Яаж  толгойд  чинь  ийм  юм  орж  чадаж  байна  аа?”  хэмээн  Утер
                хашгираад, шавь руугаа харайлган ирэв. “Өөр арга зам байх л ёстой.

                Энэ чинь муудсан алимны мод биш, энэ бол иргэншсэн бүхэл бүтэн
                хүний хот!”


                “Хамаагүй  ээ,  хараал  идмэр,  Утер!  Бид  үүнийг  хийх  ёстой!”  гээд
                Артас Утерын нүүрэнд нүүрээрээ тулах шахам ойртов. Энэ аймшигт
                мөчид тэр хоёрыг гар зөрүүлэх нь хэмээн Жэйна эмээв.


                “Артас, хэрэггүй ээ! Бид ингэж болохгүй! ” гэж хэлээд нэг мэдэхэд тэр

                хоёрын  дундуур  гүйж  орсон  байв.  Артасын  гүн  тэнгис  мэт  хурц
                ногоон  нүд  нь  уур  хилэн,  гомдол  цөхрөлдөө  шатаж  шуурга  мэт
                хуйлран  эргэлдэж  байв.  Тэрээр  Артасын  халдвар  аваагүй  хүмүүсээ

                хадгалж үлдэх цорын ганц арга бол энэ гэснийг даруй ухаарч, нэгэнт
                аврахын аргагүй болсон хүмүүсийг золиослохоор шийдсэнийг ойлгов.
                Түүнийг  гүйн  ирэхэд  Артасын  царай  үл  ялиг  зөөлрөн,  Жэйнагийн
                үгийг  таслахаар  юу  хэлэх  вэ  хэмээн  үгээ  олж  ядан  зогсоно.  Жэйна
                үргэлжлүүлэн, “Намайг сонс. Бид хэдэн хүн халдвар авсныг мэдэхгүй.

                Тарианаас  огт  идээгүй  хүмүүс  ч  байж  болно,  зарим  нь  үхлийн  тун
                хүртэл  идээгүй  байж  ч  болно.  Үхлийн  тун  хэр  их  болохыг  ч  бид
                мэдэхгүй  байгаа.  Бид  маш  бага  зүйл  мэдэж  байна--  бид  айдасаасаа

                болж тэднийг мал мэт яргалж болохгүй!”
   170   171   172   173   174   175   176   177   178   179   180