Page 174 - Артас Лич хаан
P. 174
Утер хэдий тэвчээртэй хүн байсан ч уцаарлаж эхлэсэн байв. Зөвхөн
Артас Жэйна хоёрын сэтгэл л түгшиж байгаа биш ажээ. “Үгээ бодож
яриарай, жаал минь! Чи хун тайж байж болох юм, харин паладины
хувиар би багш чинь хэвээр байгаа шүү!”
“Би яаж мартах билээ,” хэмээн Артас дооглонгуй мушгиад, хотын
ханыг давуулан хотын доторхыг ажиглахаар хажуугийн толгод өөд
давхив. Тэрээр юу хайж байгаа мэдэхгүй байлаа. Амьд амьтан байна
уу гэж эсвэл бүх юм ердийн байгаасай гэсэн найдлагаа батлах гэсэн ч
юм уу. Эсвэл тэднийг амжиж ирсэн гэснийг батлах ямар нэг юм
хэрэгтэй байлаа. Түүнд хийж болох ямар нэг юм үлдсэн байгаасай гэж
найдна. “Сонсооч, Утер, энэ тахлын талаар танд хэлэх юм байна.
Тариа--” гэхэд,
Түүний ийн хэлмэгц салхины чиг өөрчлөгдөж хамрыг нь сэтлэм
таагүй үнэр гарав. Артас энэ үнэрийг таних ч үнэрээс илүүтэй
аймшигт зүйл сэтгэлийг нь хирдхийлгэнэ. Халдвар авсан тариагаар
барьсан нөгөө, хачин чихэрлэг үнэртэй талхны үнэр борооны дараах
чийгтэй агаарт ч андашгүй содон үнэртэж байлаа.
Ариун Гэрэл минь, үгүй ээ. Аль хэдийн тээрэмдээд, аль хэдийн талх
бариад, аль хэдийн--, гээд хоолой нь бүдгэрэв.
Артасын нүүрнээс хамаг цус нь шавхагдсан мэт царай нь хувхай цайж,
нүд нь бүлтийн, аймшигт зүйл болж буйг ухааран, “Бид хэт оройтжээ.
Хараал идмэр, бид хэт оройтсон байна! Тариа-- эдгээр хүмүүсийг--”
гээд тэр дахин түгдрэн, “Энэ хүмүүс бүгд халдвар авсан байна.”
“Артас--” хэмээн Жэйна нам дуугаар хэлэв.
“Энэ хүмүүс одоохондоо зүгээр юм шиг харагдаж байгаа, гэхдээ тун
удахгүй үл үхэгсэд болж хувирна!” гэхэд,
“Юу?” хэмээн Утер хашгирав. “Залуу минь, чи галзуураагүй биз?”
“Үгүй ээ,” хэмээн Жэйна хажуунаас хэлээд, “Түүний зөв. Хэрэв тэд
тариаг идсэн бол тэд халдвар авсан-- халдвар авсан бол… тэд