Page 169 - Артас Лич хаан
P. 169

Артас бараг л инээд алдав. Аавын минь зөв байжээ-- энэ хүн солиотой
                юм байна. “Зугтах гэж үү? Миний байх ёстой газар бол энэ бас би хүн

                ардаа  хамгаалах  үүрэгтэй!  Би  тэднийгээ  орхиж  нуугдах  газар  хайж
                явахгүй. Би энэ бүхний цаадах хүнийг олж устгана. Чи өөрөөр бодож
                байгаа бол тэнэг л байна даа.”


                “Тэнэг гэнэ ээ, би юу? Тийм байж, хүүг нь эцгээсээ ухаантай байна
                гэж  бодсон  гэхээр  би  тэнэг  юм  байна  л  даа.”  гээд  гэрэлт  нүд  нь

                бүдийж, “Чи сонголтоо хийсээн. Өөрөөсөө илүү алсыг хардаг хүний
                үгийг сонсоход илүүдэхгүй.”


                “Чиний  үг  л  надад  дутаж  гэнэ.  Би  алсыг  хардаггүй  харин  харснаа
                мартдаггүй. Хүн ардаа хамгаалахын тулд би энд байх хэрэгтэй!”


                Зөнч гунигтайгаар инээмсэглээд, “Би нүдээр хардаг зүйлийнхээ талаар

                яриагүй  ээ,  Хун  Тайж  Артас.  Би  ухаан  санаа,  зүрх  сэтгэлийн  талаар
                ярьж байна. Би чамд эцсийн сануулгыг өгье. Санаж яв, дайснаа дарах
                гэж хэр улайрна, төдий чинээ хурдан дайсанд ард олноо алдах болно.”


                Артас эрс татгалзан ууртайгаар ам ангайх агшинд үл таних хүн дүрээ
                хувиргав.  Нөмрөг  нь  түүнийг  хоёр  дахь  арьс  мэт  хучин  авч  тас  хар

                хоёр  далавч  дэлгэгдэн  бие  нь  ердийн  хон  хэрээний  хэмжээтэй  болж
                агшив. Артаст бухимдсан мэт эцсийн удаа харуусалтай гуагчаад саяхан
                хүн байсан хон хэрээ хэд дэгдээд агаарт хөөрлөө. Артас түүний араас
                бага  зэрэг  сэтгэл  түгшин  ажиглав.  Тэр  хүн  яагаад  ярьж  байгаа

                юмандаа ийм итгэлтэй….


                “Өөрийгөө  нуусныг  минь  өршөөгөөрэй,  Артас.”  гэх  Жэйнагийн
                хоолой  хаанаас  ч  юм  дуулдав.  Айсан  Артас  эргэж  түүнийг  олохыг
                хичээв. Жэйна далдалсан биеэ илрүүлэн өмнө нь гарч ирээд гэмшсэн
                харцаар харж. “Би ердөө л--” гэхэд,


                “Битгий хэл наадахаа!” гээд,


                Залуу  гайхаж  бүлтэгнэсэн  түүний  цэнхэр  нүдийг  хараад  огцом

                уцаарласандаа  харамсав.  Гэхдээ  л  тэр  намайг  ингэж  мөшгих,  ингэж
                үзэгдэлгүй дагах хэрэггүй л байсан юм.
   164   165   166   167   168   169   170   171   172   173   174