Page 166 - Артас Лич хаан
P. 166
дээрээ үсэрч мордоод, морио үүрсүүлэн өмнө зүгийг чиглэн давхиж
одлоо.
Жэйна босч юу болсонд итгэж ч чадахгүй зогсоно. Тэр Утергүй,
цэргүүд ч үгүй… гол нь надгүйгээр явчихлаа. Утер чимээгүйхэн
бүсгүйн хажууд алхаж ирээд цал буурал болсон толгойгоо сэгсрэв.
“Тэр үхсэн бүх хүмүүсийн өмнөөс өөрийгөө буруутай гэж бодож
байгаа,” хэмээн Жэйна өвгөн паладинд тайлбарлан хэлээд, “Тэр
үүнийг урьтаж зогсоох ёстой байсан гэж бодож байгаа.” гээд Утер өөд
харав. “Артаст энэ бүхнийг урьтаж мэдэх ямар ч арга байгаагүй.
Далараны шидтэнгүүд хүртэл-- Кел’Тузадад хамгийн түрүүн сануулга
өгч байсан шидтэнгүүд хүртэл түүнийг гэж мэдээгүй байсан. Артас
юм бүхэнд өөрийгөө буруутгаж байна”
“Тэр өөрийгөө буруутгаж байгаа юм бишээ тэр угсаа залгах хаан
титмийнхээ үүрэг хариуцлагыг анх удаа мэдэрлээ,” хэмээн Утер
зөөлөн хэлээд, “Урьд нь тэр хэзээ ч үүнийг мэдэрч байгаагүй.
Хатагтай минь, тэр хожмын өдөр сайн эзэн хаан болж, хэрхэн
ухаалагаар удирдахыг суралцаж байна. Теренас ч залуу байхдаа
өөртэйгээ тэмцдэг байсныг би мэднэ. Аав хүү хоёр хоёул сайн
хүмүүс, хоёулаа ард олныхоо төлөө зөв зүйл хийхийг, аюулгүй, аз
жаргалтай байлгахыг хүсдэг.” хэмээн үгээ дуусгаад бодлогоширсон
харцаар Артасын явж одсон зүг рүү харав. “Гэвч заримдаа хүсээгүй
сонголт хийх хэрэг гардаг юм. Заримдаа бүхнийг залруулах аргагүй
болдог. Артас үүнд л суралцаж байна.”
“Би ойлгож л байна л даа-- гэхдээ түүнийг ганцааранг нь явуулж
чадахгүй.”
“Өө үгүй, үгүй, яалаа гэж. Би холын аянд хүмүүсээ цуглуулах
хэрэгтэй, тэгээд түүний араас мордоно. Чи ч гэсэн жаахан амрах
хэрэгтэй.”
Жэйна толгой сэгсэрч, “Үгүй ээ, Тэр ганцаараа байж болохгүй.”