Page 178 - Артас Лич хаан
P. 178

Залуу  түүн  рүү  ширүүхэн  эргэж  хараад,  газар  нулимж,  “Болсоон!”
                хэмээв.


                Бүсгүй түүн рүү гөлрөнө. Артас ардуур нь чимээгүйхэн жагсаж, эрх

                мэдэл  бүхий  гурвын  маргалдааныг  няхуур  ажиж  зогссон  цэргүүд
                рүүгээ хараад, “Та нарын дундаас энэ нутгийг аврах чин хүсэлтэй нэг
                нь намайг дагагтун! Үлдсэн нь… нүднээс далд ор!”


                Жэйнагийн  сэтгэл  хөндүүрлэн,  толгой  нь  эргэх  шиг  болов.  Тэрээр
                үнэхээр  хотыг  сөнөөх  нь.  Тэр  Стратголм  руу  ороод,  хотын  ханан

                доторх  амьд  хүн  бүрийг  эр  эм  гэж  ялгалгүй,  хүүхдүүдтэй  нь  хамт
                хороох гэж байна. Жэйна толгой сэгсрээд, мориныхоо цулбуурыг доош
                татав. Морь нь толгойгоо бөхийлгөн, нойтон хоншоороор хацар руу нь
                бүлээн  агаараар  үлээгээд,  өөдөөс  нь  янцгаав.  Эргэн  тойрны  энэ

                хурцадмал  байдлыг  огт  анзаарахгүй,  мэдрэхгүй  байгаа  мориндоо
                тэрээр атаархах шиг болов.


                Мөн  энэ  агшинд  Утерыг  шавь  руугаа  дайрах  болов  уу  хэмээн  тэр
                давхар  эмээнэ.  Хэдийгээр  тэр  үүрэгт  ажлаасаа  чөлөөлөгдсөн  ч  хун
                тайждаа  зүтгэнэ  гэж  эрт  дээр  үед  андгай  өргөсөн  ажээ.  Утерын

                гүрээний  судас  татсан  шон  мэт  тодорч,  шүдээ  хавирч  байгаа  нь
                сонсогдоно. Гэсэн ч тэр нэг гараар нөгөө гараа барьж хун тайж руугаа
                довтолсонгүй.


                Гэсэн  ч  Утерын  шударга  зан  хэлийг  нь  хорьж  дийлсэнгүй,  “Чи

                аймшигтай эрх мэдэлтэй хүн болжээ, Артас.” хэмээн үгээ дуусгав.


                Артас түүнийг нэг хором илүү ширтээд, мөрөө хавчив. Тэрээр эргэж
                харцаараа Жэйнаг хайж, олж хараад, ганц хором-- ердөө ганц л хором
                өөрийнхөөрөө,  залуухан,  хурц,  бага  зэрэг  эмээсэн  дур  булаам
                төрхөөрөө түүнийг хараад,


                “Жэйна?”



                Тэд юу ч хэлээгүй ч харцаараа ойлголцож, ганц л үг хэлвэл илүүдэх
                байлаа.  Жэйна  түүний  асуулт,  гуйлт  хоёрыг  аль  алиныг  нь  мэдрэнэ.
                Бүсгүй түүний урд хөдөлгөөнгүй хөшсөн шувуу мэт зогсоно. Залуу
   173   174   175   176   177   178   179   180   181   182   183