Page 150 - Артас Лич хаан
P. 150
Арван нэгдүгээр бүлэг
Aртас цэргүүдээ түргэн яв хэмээн ихэд шахаж шаардаж байлаа,
үүнийгээ ч өөрөө мэдэж байв, гэсэн ч цаг бол алдаж болшгүй үнэт
зүйл. Тэрээр морин дээрээ хатсан мах зулгааж яваа Жэйнаг хараад
дотроо хэдий гэмшсэн боловч тэдэнд бууж хооллох цаг байсангүй.
Артас өөрийгөө Ариун Гэрлээр цэнэглэж өлсөж ундаасахгүй явна;
харин шидтэнгүүд ондоо энерги гаргадаг. Өмнөх тулаанд их хүч
чармайлт гаргасан Жэйнаг туйлаас их ядарч байгааг царайнаас нь
харахад илт байв. Мянга мянган ард олных нь амь нас тэдний үйл
хэргээс хамаарч байгаа тул амсхийх ч зав байсангүй.
Тэрээр юу болж байгааг газар дээр нь олж мэдэх бас таслан зогсоох
даалгавар бүхий аянд мордсон. Нууцын ээдрээ тайлагдаж байсан ч энэ
тахлыг өөрийн чадвараар таслан зогсооно гэдэгт эргэлзэх болов.
Түүнд эхнээсээ эхлээд одоог хүртэл тохиолдох бүхэн амар байсангүй,
гэсэн ч Артас бууж өгөхгүй. Бууж өгч болохгүй. Энэ бүхнийг
зогсоох, хүн ардаа аврахын тулд бүхнийг хийнэ гэж андгайлсан,
тэрээр шаардлагатай бүхнийг хийх ч болно.
Тэднийг Андорхалын хаалганд тулж ирмэгц тэнгэрт тулсан их утаа
баагиж байгаа харагдав. Хот шатаж үүнтэй хамт хот руу хүргэгдсэн
тарианы үрнүүд ч бас шатсан байгаасай хэмээн Артас найдав, гэснээ
удалгүй би ямар бодлогогүй юм бодно вэ хэмээн гэмшингүйгээр
өөрийгөө зэмлэв. Тэрээр морио гуядан байдаг хурдаар хаалган
дундуур давхиж ороод, хаанаас ч дайралт ирж магадгүй хэмээн
сэрэмжтэйгээр урагшлав.
Тэдний эргэн тойрон байшингууд шатаж, хар утаа нүдийг нь хорсгон,
амаа дарж найтаацгаав. Айдас дүүрсэн нүдээр тэрээр эргэн тойрноо
ширтэнэ. Тэнд тариачид ч, үхэгсэд ч байсангүй. Юу байсан бэ гэхээр--
“Та нар намайг хайж ирэв үү, хүүхдүүд минь,” гэсэн зөөлөн
намбалаг хоолой дуулдав. Салхины чиглэл өөрчлөгдөн утаа өөр чигт
хийсэж, Артасын нүдний өмнө холгүйхэн хар хувцастай нэгэн дүрс
тодрон харагдав. Артас хэсэг зуур түгшин нүдээ онийлгон хараад, Энэ