Page 271 - Артас Лич хаан
P. 271
Харин Силванас чангаар инээд алдаж, ууртай хэрнээ сэтгэл нь ханасан
мэт цээжнийхээ гүнээс цээл хоолойгоор, “Чи намайг зугтааж байна гэж
бодоо юу? Чи урьд нь элфүүдтэй тулалдаж үзээгүй чинь илт байна.”
гэж хашгираад үгээ дуусгав.
Зарим юм үнэхээр инээд хүрмээр энгийн байх юм хэмээн тэр бодов.
Силванас гараа өргөж, ид шидийн бус, тун ердийн галт зэвсгээр гүүр
рүү буудаад гүүрийг дэлбэрмэгц цааш гүйв. Тэд мод руу шингэн алга
болж, дайснаасаа нуугдав. Тэрээр алга болохоосоо өмнө,
“Энэ эмэгтэй намайг тун ихээр доромжилж байна,” хэмээн өөрийнх нь
овжин тактикт ихэд бухимдаж буй Артасын уцаартай үгийг сонсож
дотроо цэлмэтэл инээд алдав. Тиймээ. Чамайг доромжилж байна.
Богширго харцагын үйлийг үздэг шиг би чамд амар заяа үзүүлэхгүй.
Элрендар, Эвэрсонг ой хоёул битүү, тэгэхээр чи мангас мэт дайны
зэвсгүүдээ авчрах гэж нилээн цаг алдана. Тэрээр энэ бол ердөө цаг
хожиж буй хэрэг гэдгийг мэдэж байлаа, өөр юу ч биш. Гэсэн ч түүний
армийг хангалттай удаан тогтоож чадвал Нарны Худгаас ирэх элчийн
мэдээг авч амжина.
Силванас санаа амарч эс чадан, сэтгэл түгшинэ. Элфийн хаалгуудыг
тэтгэдэг шидийн энергийг устгаж чадна гэж Артас өөртөө тун
итгэлтэй байсан. Тэрээр эхний хаалгыг сөнөөж, ид шидийн тал дээр
багагүй мэдлэгтэй болохоо аль хэдийн харуулсан. Мэдээж эхний
хаалга хоёрдахь хаалга шиг бүхэлдээ шидээр хамгаалагдсан байгаагүй.
Бас түүний өөрийн нүдээр харснаар бол тэр өөртөө итгэлтэй байдаг
нь ердийн үзэгдэл мэт харагдсан, гэхдээ --тийм байж болно гэж үү?
Тархинаас нь үл салах энэ эргэлзээ, түгшүүр шидтэнд хүргэхээр
Тел’корт хэлж дамжуулсан зүйлс дээр нэг юм нэмдэг байж гэсэн
бодолд хөтлөв.
Артас түлхүүрийн тухай мэдсэн юм болов уу?