Page 274 - Артас Лич хаан
P. 274

нь дургүйцэл, сүсэг бишрэл нь дэндсэн Утерын үглээ үгс, Жэйнагийн
                сэжигтэй харц, энэ бүхэн одоо үгүй болсон. Үгүй болгохыг тэр өөрөө

                хүссэн. Харин хөмсгөө өргөн дотно болсон царайгаараа инээмсэглэх
                Жэйнагийн төрх



                Кристи Голден


                Жэйна...


                Артас  толгойгоо  огцом  сэгсрэв.  Жэйнад  түүнтэй  нийлэх  боломж
                байсан. Тэр татгалзсан. Тэр хэзээ ч орхихгүй гэж надад амласан хэрнээ

                намайг үгүйсгэсэн. Би одоо түүнд ямар ч өргүй. Зөвхөн Лич Хаан л
                надад тушаана. Энэ бодол сэтгэл санааг нь цэлмүүлэх шиг болж ясан
                хүлгийнхээ  нуруунд  ташуурдан,  хүлэг  нь  ч  ясан  толгойгоо  хаялан

                хариу  өгөөд  урагш  довтолгов.  Элфийн  гарамгай  жанжин,  үзэсгэлэн
                төгөлдөр,  ухаалаг  Силванас  түүний  санаа  бодлыг  үймүүлж,  хэсэг
                зуур  ч  боловч  ухаарлын  зам  руу  түүнийг  залсан  гэхэд  маргашгүй.
                Түүнд ч бас боломж байсан. Артас энд нэг зорилготой ирсэн, тэр нь
                Куэл’Талас  болон  хүн  ардыг  нь  даран  сөнөөх  явдал  биш  байсан.

                Хэрэв  тэд  өөрсдөө  эсэргүүцэл  үзүүлээгүй  бол  тэднийг  тэр  зүгээр
                орхих л байсан. Гэхдээ энэ Артасын буруу биш ээ, Силванасын хурц
                хэл, зөрүүд зан л ард түмнийг нь мөхөөж байна.


                Хуягных нь залгаасаар ус нэвчиж, цэрэг өмд, цамцыг нь, мөн төмөр

                цээживчийнх нь дотуур өмссөн хувцсыг нь хүртэл норгож, хүйт даав.
                Артас  хүйтнийг  огт  мэдэрсэнгүй.  Ялагдашгүй  урсгал  сөрөн  урагш
                тэмүүлсээр удалгүй нөгөө эрэгт хүрээд гарахаар өөд мацав. Эцсийн
                махны  тэрэг  ч  бас  энэ  агшинд  нөгөө  эрэгт  хүрч,  мах  цогцосоор
                хийсэн гүүр голын ёроолд шигдэн хангалттай дагтаршсан байв. Толь

                мэт  тунгалаг  байсан  усыг  өнгө  үнэрээр  бохирдуулан  ашигласан
                хүүрэн гүүрээ тэнд нь орхив.


                “Урагшаа,” хэмээн үхлийн хүлэг баатар тушаана.


                Харваачид  Фэйрбриз  Тосгон  руу  ухарсан  байлаа.  Анхны  цочрол  нь
                гарсан  элфийн  оршин  суугчид  шархдагсдыг  сувилж,  зэр  зэвсгээ
   269   270   271   272   273   274   275   276   277   278   279