Page 277 - Артас Лич хаан
P. 277
Тэд цөмрөн орж ирлээ...
Силванасын толгой нь эргэж, өөрийнх нь үхлийн дүр зураг үзэгдэх
мэт хамаг амьдрал нь нүднийх нь дундуур урсав. Эргэлзээгүйгээр
үхлийн дохио ойртох энэ мөчид, дэлхий ертөнцийг залуу бөгөөд амар
амгалан байх тэр үед дүү нартайгаа хамт сонсож байсан эртний нэгэн
уянгалаг дуу толгойд нь хадаж; Аллериа, Верееса, мөн хамгийн бага
эрэгтэй дүү Лират нартайгаа үдшийн бүрэнхийд тэнгисийн эргээр
цэцэгсийн анхилам үнэрт гэгээн хөх өнгийн лаванд цэцгийн дэлбээг
хийстэл уралдаж тоглодог байснаа дурсав. Тэдний гэр бүлийнхэн
салхинаас ч илүү хурдан гүйдэг байсан учир Виндраннер буюу
Салхитай Уралдагч хэмээн нэрлэдэг болсон аж.
Анар’алах, анар’алах белоре, куэл’дорей, шинду фаллах на... Ариун
Гэрлийн нэрийн өмнөөс, Амьдралын нэрийн өмнөөс, дээд элфүүдээ,
дайсан цөмрөн ож ирлээ...
Тэрээр өөрөө ч мэдэлгүй турьхан цагаан хүзүүнд нь зүүлттэй байгаа
нэгэн зүүлтийг гараараа зөөлөн атгав. Энэ бол ууган эгч Аллериагаас
нь үлдсэн ганц бэлэг бөгөөд үүнийг Аллериа өөрийн гараар өгөөгүй
ч гэсэн Аллериагийн дэслэгч асан Верана авчирч өгсөн аж. Харин
зүүлт түүний гар дээр хүргэгдэх цагт Аллериа аль эрт тэнгэрт хальсан
байлаа, тэрээр Азерот болон бусад ертөнцүүдийг ялгалгүйгээр
заналхийлсэн оркийн Хордегийн харгислалыг таслан зогсоохоор Хар
Хаалгаар ороод ор сураггүй алга болсон.
Харин тэр хэзээ ч эргэж ирээгүй ээ. Тэрээр эцэг эхийн үлдээсэн
хүзүүний зүүлтийг хайлуулж, Виндраннерын эгч дүүстээ тус бүрт нь
зориулж үл давтагдах үнэт чулуу шигтгэн дахин гурван ширхэг
хүзүүний зүүлт болгон хийсэн ажээ. Силванасынх биндэрьяа чулуун
зүүлт байв. Тэрээр зүүлтэн дээрх бичээсийг цээжээрээ мэднэ. Хайрт
дүү Силванастаа, Үргэлж хайртай, Аллериа.
Тэнгэрт хальсан эгчийнхээ мэдрүүлдэг байсан сэтгэлийн дуудлагыг
мэдэрч, зүүлтээ атгасаар, хэсэг хүлээв. Удааханаар зүүлтнээс гараа