Page 280 - Артас Лич хаан
P. 280
хөдөлгөөн бүрээр амьгүй болж байв. Нэг гар нь муухан салганаж, цус
алдахыг нь болиулж чадах мэт хэвлий дэхь шархаа дараад,
“Намайг гүйцээгээд аль,” хэмээн бүсгүй шивнээд, “Би цэвэр үхлээр
үхэх…эрхтэй.” гэв.
Бүсгүй нүд анихад Артасын хоолой хаанаас гарч буй нь үл мэдэгдэм
түүнд бүдэгрэн сонсогдож, “Энэ бүх чирэгдлийг надад учруулсны
чинь төлөө, би чамайг зүгээр үхүүлэх болж байна уу.”
Зүрхнийх нь эцсийн цохилтыг цагаас нь өмнө зогсоох мэт үл таних
айдас төрч, түүнийг ямар нэг юм шившиж эхлэмэгц ухаан нь
балартав. Тэр намайг эдгээр үзэшгүй муухай аварга мангасуудын нэг
болгох нь?
“Үгүй ээ,” хэмээн бүсгүй шивнэхэд өөрийнх нь хоолой тэртээ холоос
гарч байгаа мэт дуулдав, “Чи… тэгж зүрхлэхгүй ээ….”
Тэгээд бүр мөсөн ухаан балартав. Тэр юу ч мэдрэхээ болив. Биеийг нь
дагжуулан хүйт даах жихүүцэл, өмхий үнэр, шархны халуун, ер нь юу
ч эс мэдрэв. Түүний эргэн тойрон зөөлөн, дулаан бас харанхуй бас их
аятайхан болов, ингээд Силванас өөрийг нь урин дуудаж буй таатай
харанхуй руу явж орлоо. Эцсийн эцэст тэр алжаалаа тайлах цаг нь
болжээ. Ард олныхоо төлөө урт удаан хугацаанд үйлчилсний эцэст
өөрийгөө үхлээр амраая.
Гэтэл удалгүй --
Амь тэвчсэн үхлийн зовиур, түүний хэзээ ч мэдэрч үзээгүй тийм
зовиур биеийг нь тарчлаав. Силванас биеийг нь яаж ч зовоосон энэ мэт
шаналалыг тэвчихийг гэнэт ухаарав. Харин энэ бол амьгүй болсон
биеэ орхихгүй гэсэн сүнсний тэмцэл, сэтгэлийн тэмцэл байв. Сүнс нь
тэр агшинд биенээсээ гарч урхинд орлоо. Урьдын зөөлөн дулаан, нам
гүм ертөнцийг цуулан урах мэт энэ агшины шаналалт дундаас
аймшигт ороолонгийн чих дөжрөөм орь дуу сэтгэлийнх нь гүнээс
уруулыг нь сэтлэх мэт гарав. Тэрээр өөрийгөө биетээр оршихоо