Page 282 - Артас Лич хаан
P. 282

Чиний өөрийн чинь, цэргүүдийн чинь бас ард түмний чинь хувь заяа
                зөвхөн  чиний  сонголтоос  болсныг  мэдэгтүн.  Харин  би  одоо  Нарны

                Худаг руу яаравчлах хэрэгтэй. Чи надад тусла.”


                Биегүй  болсон  сэтгэлд  нь  үзэн  ядалт,  уур  хилэн  багтаж  ядах  мэт
                оволзоно.  Тэрээр  Артасын  шинэхэн  зугаатай  тоглоом  болж  түүнийг
                даган хөврөхөд, Артасын санаачлах хойшдын бохир үйлд хэрэглэхээр
                цавчуулсан  биеийг  нь  цуглуулан  махны  тэрэг  рүү  чулуудаж  байгаа

                харагдав.  Тэрээр  үхлийн  хүлэг  баатартай  утсаар  нэтгэн  оёгдсон  мэт
                алхам ч холдолгүй дагаж эхлэв.


                Энэ цагаас хойш чихэнд нь шивнэх ямар нэг шивнээ байнга сонсогдох
                болов.


                Силванас  эхэндээ  энэхүү  жигшмээр  шинэ  дүрд  хувилаад  өөрийгөө

                солиорч  гэж  бодсон  ч  хүсээд  ч  солиорч  чадахгүй  болсноо  ойлгов.
                Эхэндээ  тэрээр  тархинд  нь  дахин  дахин  шивнэгдэж  буй  зүйлийг
                ойлгож чадсангүй, аймшигт сүнс мэт төрхтэй болсон тул ойлгохыг ч
                хүссэнгүй. Гэсэн ч удалгүй тэрээр хэний хүн болсноо ойлголоо.


                Силвермүүн болон түүнээс цаадах газрыг туулах замд Артас үргэлж

                түүнийг нүдний булангаар ширтэж, байнга ойроос харж явав. Түүний
                армийн  нэг  хэсэг,  олзны  хэсгийн  хувиар  яваа  тэрээр  дайрсан  газар
                бүхнээ хөнөөж байгааг өөрийн нүдээр гэрчлэж байв.


                Миний  нэр  алдрын  төлөө  чи  үйлчлэх  болно,  Силванас.  Үхэгсдийн
                төлөө чи сажлах болно. Дуулгавартай байхыг чи хүсэх болно. Артас

                бол миний анхны бөгөөд хамгийн их хайрласан үхлийн хүлэг баатар;
                тэр  чамайг  үүрд  захирна,  чи  баяртайгаар  захирагдах  болно  гэсэн
                харжигнасан, чих дөжрөөм шивнээ тархинд нь хадсаар байв.


                Артас түүний дагжин чичрэхийг хараад инээд алдав.


                Хэрэв  элфийн  үзэсгэлэнт  нутаг  цэвэр  ариунаараа,  үхэгсдийн  тахал

                орж ирээгүй байх үед Куэл’Таласын хил дээр тэр анх Артасыг хараад
                үзэн  ядсан  гэвэл;  түүний  хорлонтой  арми  хүн  ардыг  нь  яргалж,
                амьгүй  утсан  хүүхэлдэй  болгон  хувиргаж,  догшин  шившлэгт  илдээр
   277   278   279   280   281   282   283   284   285   286   287