Page 287 - Артас Лич хаан
P. 287

Аймшигт  арми  цааш  нутгийн  гүн  рүү  цөмрөв.  Артас  нутгийн
                уулархаг бүсд хүрч, Нарны Худгийн харуулуудыг хядаж, энэ хядлагаа

                Силванасаар  үйлдүүлэхээр  хүчлэв.  Удалгүй  тэр  Куэл’дорейчуудыг
                мянга мянган жил тэтгэж ирсэн Нарны Худгийн яруу алдарт ундаргад
                тулж ирэв. Худгийн хажууд Артасыг хүлээн Дар’кхан Дратир зогсож
                байв, Силванас түүнийг харангуутаа танив.


                Тэгэхээр  Куэл’Таласаас  урвасан  урвагч  энэ  байх  нээ.  Тэр  Артасаас
                дутуугүйгээр нутагт нэгтнээ хороосон нь гаран дахь цусан дуслаас илт

                байв. Уур хилэн Силванасыг нөмрөн авав. Артасын илднээс туяарах
                хөх туяаг харж, уур хилэнгээ аргадаж, хуурамч инээмсэглэлээр хариу
                барив. Артас томоотой байгаарай гэх мэт эргэж хялам хараад, тансаг

                хийцтэй домбонд хийсэн зүйлийг Нарны Худгийн ариун ус руу хийв.
                Хуйлран  эргэлдэх  усны  өнгө  булингартаж,  шидээр  цацрах  гэрлийн
                энерги бүүдийв --


                -- харанхуй--


                Энэ  хар  өдрийг  үзсэний  дараа,  өөрийгөө  ямархуу  мангас  болсныг
                харсны  дараа,  бузарлагдсан  Нарны  Худгаас  юу  гээчийн  чөтгөр  гарч

                ирэхийг Силванас төсөөлсөн ч үгүй байлаа. Гараа тэнгэр өөд дэлгэн
                өргөсөн  араг  ясан  бие,  урт  эвэртэй,  нүднийх  нь  ухархайд  гал
                манарсан харанхуйн амьтан шүдээ хавирсаар гарч ирэв. Эргэн тойрон
                гинжлүүлсэн  тэр  амьтан  ягаан  хөх  нөмрөгөө  намируулан  алхаж

                ирээд,


                “Амласнаараа  би  дахин  төрлөө!  Лич  Хаан  надад  мөнхийн  амь
                хайрлалаа!”


                Энэ бүх цуст яргалал зөвхөн үүний төлөө байсан гэж үү? Ганц энэ
                амьтныг  амилуулах  гэж  элфүүдийг  айдас  хүйдэст  автуулж,  мянган
                жил  үргэлжилсэн  амьдралын  үндсийг  таслаж,  хэмжээлшгүй  үнэ

                цэнэтэй Нарны Худгыг бузарласан юм гэж үү?


                Тэрээр личийн чалчих үгийг сонсох зуур хүн ардааасаа урвасан шигээ
                эзнээсээ  урвахыг  оролдсон  Дар’кханыг  Фростмурны  хурц  ирэнд
                цавчуулан амь тавьж буйг харж түр ч болов шаналалаас амсхийв.
   282   283   284   285   286   287   288   289   290   291   292