Page 291 - Артас Лич хаан
P. 291

“Энэ бол бидний мэдэхгүй үй түмэн гариг ертөнцийг эзлэсэн асар том
                ад  чөтгөрийн  арми.”  хэмээн  Кел’Тузадыг  хэлэхэд  Артас  бараг

                ховсдуулсан  мэт  хэсэг  нүдээ  анив.  Личийг  өгүүлэх  зуур  аниастай
                нүднийх нь цаана нэгэн дүр зураг үзэгдээд цааш үргэлжлэв. Тэрээр ув
                улаан гаригын дээгүүр час улаан тэнгэр байхыг харав. Улаан толгодын
                уруу аймшигт амьтад сүрэг сүргээрээ урсана. Тэд ноход шиг боловч

                байгалийн  амьтад  биш  нь  илэрхий  бөгөөд  шүднийх  нь  хажуугаар
                аймшигт  урт  соёонууд  сөрдийсөн,  нуруун  дээр  нь  хачин  өргөсүүд
                шивээстэй  байлаа.  Тэнгэрээс  ногоон  галт  сүүл  бүхий  бөөрөнхий
                биетүүд газар доргион, нижигнэтэл газардаж, дотроос нь амилсан хад

                чулуун биет аварга амьтад гарч ирэн дайснаа бяц гишгэлнэ.


                “Тахал  Тараагч  Легион  одоо  ертөнцийг  эзлэхээр  ирж  яваа.  Легионы
                ирэх замыг засаж, бэлтгэл ажлыг хангахаар манай эзнийг бүтээсэн юм.
                Эзнийг  маань  ажлаа  зөв  хийж  байгааг  шалгуулахаар  араас  нь
                дредлордуудыг илгээсэн юм.”


                Артасын тархинд үзэгдсэн үзэгдэл өөр үзэгдэл рүү шилжив. Тэрээр

                гоёмсог  чимэглэлтэй  аварга  сийлмэл  хаалганы  өмнө  өөрийн  биеэр
                зогсож  байв.  Хэдийгээр  тэр  нүдээрээ  хараагүй  боловч  үүнийг  Хар
                Хаалга  мөн  гэдэгт  итгэлтэй  байв.  Хаалга  ногоон  гэрлээр  цацран,
                сахиул болох ад чөтгөрүүд хажуугаар нь бөөгнөрнө. Артас толгойгоо

                сэгсэрч, тархин дахь зураглалыг замхруулав.


                “Тэгэхээр  Лордарон  дахь  тахал,  Нортрендэд  гарч  ирсэн  цамхагууд,
                элфүүдийг  хөнөөсөн  хэрэг  бүгд  нэгэн  нүсэр  том  ад  чөтгөрийн
                армийг хүлээн авах бэлтгэл ажил байжээ?”


                “Тиймээ. Удахгүй болох тулаанаар бидний хувь заяа үүрд шийдэгдэнэ
                гэдгийг цаг нь ирэхээр чи ойлгоно оо.”


                Артас  бодолхийлэв.  Фростмурн  лавтай  сэрж,  Артас  баруун  гарын

                дуулгатай  бээлийгээ  тайлан  илдийг  илж  таалав.  Хүйтэн  илдэнд
                хүрэхэд  хүйтнээс  халшрахаа  больсон  үхлийн  хүлэг  баатрын  гар
                хүртэл  мэдээ  алдах  мэт  хүйт  дааж  өвдөв.  Тэрээр  илдний  шивнээг
                дахин сонсож инээд алдав.
   286   287   288   289   290   291   292   293   294   295   296