Page 296 - Артас Лич хаан
P. 296
Хараал идсэн банший бууж өгсөнгүй хатгасаар байв. Артас уураа
барьж дийлэлгүй заналтайгаар гараа атгахад банший гаслан дуу алдаж
гэдийв. Атгасан гараа тавихад банший орилохоо болив.
“Чи энэ талаар дахиж ам нээхгүй шүү,” хэмээн анхааруулаад,
“Даалгавраа биелүүлэхэд анхаар.” гэв.
Силванас дуугаа хураасан хэдий ч цонхигор цэхэр үхээрийн царайд нь
сэтгэл ханасан аястай баясалтай инээмсэглэл тодров.
“Би туслаж чадна аа,” хэмээн Жэйна зөвхөн өөртөө сонсгох гэсэн мэт
маш намуухан хоолойгоор хэлэв. Тэрээр Антонидасыг тогтворгүй
бөгөөд танил болсон харцаараа цоо ширтэн шинжлэж, удаан гөлрөн
харав. “Багшаа, би маш их зүйл сурсан.” гэхэд,
Өвгөн Архимаг гадаа сургуулилт хийж буй оюутнуудыг ажиглаж, хоёр
гараа ардаа сулхан зөрүүлж бариад, цонхоор гадагш ширтэнгээ,
“Үгүй ээ,” хэмээн намуухан дуугаар хэлээд, “Чамд өгөх өөр даалгавар
бий.” гээд Жэйна руу эргэж хараад, нүүр нь хувьсхийсэнд Жэйнагийн
сэтгэл шимшрэв. “Теренас… Ариун Гэрэл түүний сүнсийг амар
байлгах болтугай, Теренас бид хоёрын аль алины хийхээс
татгалзсан…. тэр даалгавар. Үл таних тэр зөнчийн үгийг сонсоогүйн
улмаас төрсөн хүүдээ хөнөөгдөж, хаант улс нь одоо үнсэн балгас
болж, зөвхөн үхэгсдийн орон болоод байна.”
Одоо ч гэсэн Жэйна түүний энэ үгэнд зусардана. Артас…
Одоо хэрнээ үүнд итгэхэд бэрх хэвээр л байлаа. Жэйна тэр залууг маш
ихээр хайрласан… одоо ч гэсэн хайртай. Чимээгүйхэн, сэтгэл дотроо
залбирч, хамгаалж явдаг хүн нь цорын ганц тэр хүн. Тэрээр
эсэргүүцэж дийлэшгүй бусдын хүчтэй нөлөөлөлд автсан хэмээн
түүнийг зөвтгөн зөвхөн өөртөө итгүүлнэ. Тэр өөрөө дангаараа энэ
бүх харгислал, солиорлыг эхлүүлсэн байх учиргүй. Тэгсэн бол…. -
“Зөнч надаас ч бас асуусан, харин би хүртэл өөрийгөө түүнээс илүү
мэддэг юм шиг бардам зан гаргасан. Тиймээс л бид одоо ийм байдалд