Page 293 - Артас Лич хаан
P. 293

“Бид  юу  хүлээгээд  байгаа  юм?”  хэмээн  зандраад,  Ялагдашгүйг
                ташуурдан давхиж одов.


                Оркууд эрэлхэгээр тулалдсан ч эцэстээ Скоржийг зогсоох гэсэн бусад

                оролдлогуудын  л  адил  бүтэлгүй  болов.  Үхсэн  оркуудын  овоорсон
                цогцос дээгүүр хурдан цовоо харайх Ялагдашгүйн хамтаар Артас Хар
                Хаалга руу урагш цойлов. Тэрээр хаалгыг хэсэг харж зогсов. Хаалганы
                хажуугаар  бүдэг  улаан  өнгөөр  гэрэлтэн  ярайх  өндөр  шонгуудыг
                аварга  амьтны  араг  ясаар  хийжээ.  Чулуун  хавтангаар  хүрээлсэн

                ирмэгүүдээс ногоон энерги аажмаар ялгарна. Өөр ертөнц рүү нэвтрэх
                хаалга.  Жэйна  лав  үүнийг  сонирхох  байсан  байхдаа  --гэсэн  ч  ийм
                нөхцөлд  Жэйна  сониуч  зандаа  хөтлөгдөхөөс  хулчийх  илүү  байсан.
                Тиймээс тэр ийм сул дорой байгаа юм.



                Хулчгар зан нь Жэйнаг….одоогийн ийм байдалд хүргэсэн….


                “Зэрлэг оркуудыг хөнөөлөө,” хэмээн Артас нулимаад, “Ад чөтгөрийн
                хаалга чиний мэдэлд, лич.”


                Ясан биет лич баяр хөөр болон биеэ сэгсчүүлээд, дээш хөөрч, ямар
                нэг  юм  царайчлах  мэт  хоёр  гараа  өргөв.  Хаалга  өөд  хүрэх  шат
                тавигдсан  ч  лич  аль  ч  гишгүүр  дээр  хөл  тавьсангүй.  Харин  тэр

                хаалганаас гарч ирж болзошгүй аюулаас зайгаа барьж буй мэт доор нь
                зогсоно.  Артас  арагш  гэдийн  Ялагдашгүйн  нуруун  дээрээс  бүхнийг
                анхааралтай ажиглав.


                “Лорд  Аркимонд  би  таныг  дуудаж  байна!  Өчүүхэн  боол  тань  таныг
                биеэрээ залран ирэхийг хүсэмжилж байна!” хэмээхэд,



                Хаалганы  ирмэгээр  ногоон  униар  эргэлдэн  татав.  Хаалганы  цаанаас
                ямар нэгэн дүрс, түүний мэдэх болсон дредлоруудтай адилхан ч юм
                шиг,  үгүй  ч  юм  шиг  үл  таних  нэгэн  дүрс  бүрэлдэн  бий  болж  буйг
                Артас анзаарав.


                Уг  амьтан  биенээсээ  ногоон  гэрэл  цацруулах  боловч  хөх  саарал
                арьстай мэт Артаст харагдав, гэсэн ч түүнийг яг тийм төрлийн амьтан

                гэж  таах  амаргүй  байлаа.  Харин  энэ  чөтгөрийн  хүчирхэг  гэдэг  нь
   288   289   290   291   292   293   294   295   296   297   298