Page 295 - Артас Лич хаан
P. 295
Даларан. Энэ бол бол Жэйна Проудмуурын сурч хүмүүжсэн газар.
Жэйна тэнд одоо ч гэсэн байж магадгүй. Сэтгэл нь хачин болж, ганц
хором зүрх зүсэгдэх мэт болов.
“Далараныг Азеротын хамгийн хүчирхэг шидтэн хамгаалдаг,” хэмээн
тэрээр үгээ зөөж ядан аажуухан Кел’Тузадад хэлээд, “Тэдэнд
мэдэгдэлгүй очих аргагүй. Тэд бидний ирэхийг мэдээд бэлтгэлтэй байх
болно.”
“Куэл’Талас шиг л?” хэмээн Кел’Тузад хөндий дуугаар инээмсэглэн
өгүүлээд, “Чиний цуглуулсан энэ арми тэднийг ямар амархан хиар
цохисныг бодоод үз. Тэд Далараныг ч мөн адилхан нураана. Тэрнээс
гадна, цагтаа би Архимаг Антонидасын хажууд Кирин Торын шидийн
зөвлөлийн гишүүн байсан. Үхдлээс ч ялгаагүй хүчин мөхөс байх
үедээ би Даларанд амьдардаг байлаа. Энэ хотын нууц, хамгаалалтын
шившлэгүүдийг бас тэдгээрээс хэрхэн сэргийлэхийг би бүгдийг мэднэ.
Зам мөр, хувь заяанаас минь салгасан хүмүүст жинхэнэ айдас
хүйдэсийг мэдрүүлэх болно. Миний хувьд маш зугаатай тулаан болох
болно. Бүү ай, үхлийн хүлэг баатар. Бид дийлдэшгүй. Хэн ч, юу ч
Скоржийг зогсоож чадахгүй.”
Нүднийх нь буланд хэн нэгэн хөдлөхийг Артас анзаарав. Эргэж
харвал хуучны Силванас Виндраннер буюу одоогийн гаслант сүнс
банший хөвөж байхыг харав. Тэрээр Артас Кел’Тузад хоёрын ярианд
чих тавин чагнаж байсан нь илт байв. Артасын шинэхэн өгсөн
тушаалыг дуулсан Силванас,
“Далараны тухай яриа сэтгэлийг чинь хөдөлгөжээ,” хэмээн ёжтойгоор
мушгиж хэлэв.
“Чимээгүй, муу сүнс,” хэмээн Артас бувтнах боловч анх удаа Жэйнаг
дагуулан Далараны хаалгаар нэвтэрч байсан үе сэтгэлд нь дурсагдсаар
байв. Тэр цаг үеийн гэнэн цайлган байснаа дурсахад санаанд
багтамгүй байлаа.
“Чиний мартаж чаддаггүй нэг хүн тэнд байдаг байхаа, магадгүй?
Таатай дурсамжууд ч юм уу?” хэмээн,