Page 299 - Артас Лич хаан
P. 299
“Юу ч битгий хэл,” хэмээн Каел архирсан. Харсаар байтал нударгаа
байдгаараа зангидаад; Жэйнаг цохихоос наагуур л арай гэж биеэ барьж
байсан. “Мулгуу охин. Энэ бол чиний нөгцсөн мангасын хийсэн
хэрэг.”
Жэйна нүдээ цавчлан, өндөр дээд боловсролтой хэмээн итгэдэг байсан
тэр хүний амнаас гарах бохир үгсийг сонсож буйдаа итгэж ч чадахгүй
байсан. Тэрээр зөвхөн “Би –би--” гэсэн боловч,
Каел түүнийг юу ч гэж хэлэх байсан сонсохыг хүсээгүй. “Артас бол
адгийн яргачин! Тэр гэмгүй мянга мянган иргэдийг минь хороосон!
Түүний бузар гар дахь цусыг тэнгис далайгаар угаагаад ч арилахгүй.
Гэтэл чи түүнийг хайрласан? Надаас илүү түүнийг чи хайрлаа биз
дээ?” гэхэд,
Үргэлжийн чихэнд чимэгтэй, ухаалаг байдаг хоолой нь аль хэдийн
үгүй болсон нь сүүлийн хоёр өгүүлбэр дээрээс нь анзаарагдсан.
Нүдийг нь нулимс бүрхэхийг Жэйна мэдэрсэн ч түүний яагаад уурлаж
буйг ухааран нулимсаа түүнд харуулаагүй. Тэр жинхэнэ дайсандаа
халдаж чадахгүй болохоороо түүн рүү дайрч байсан. Тэр сул дорой,
арчаагүй, хүчин мөхөс болохоороо хамгийн ойрын бай болох Жэйна
Проудмуур руу дайрч уураа гаргасан. Бас түүний хайрыг хүсээд ч авч
дийлээгүй болохоор дайрсан.
“Оох…. Каел’тас,” хэмээн тэр зөөлөн хэлээд, “тэр аймшигтай хэрэг
хийсэн…,” гээд үргэлжлүүлэн, “Танай ард түмэнд шаналан зовсонд -
-” гэхэд,
“Шаналах гэж юу байдгыг чи мэдэх ч үгүй!” хэмээн Каел бархираад,
“Чи бол хүүхэд шиг сэтгэдэг бас хүүхэд шиг сэтгэлтэй хүүхэд.
Түүний хороосон бүхэнд сэтгэлээ өгөх тийм сэтгэлтэй, ойлгов уу,
Жэйна? Дараа нь тэр хороосон хүмүүсийнхээ цогцосыг амилуулсан!”
Жэйна уцаарлах шалтгааныг нь ойлгосон болохоор түүний хахир
хатуу үгсийг сонсож дуугүй л ширтэж байсан. “Тэр өөрийнхөө
эцгийг хөнөөсөн шигээ минийхийг ч гэсэн хөнөөсөн, Жэйна. Би тэнд
байх ёстой байсан юм.” гэхэд,