Page 301 - Артас Лич хаан
P. 301
“Магадгүй би түүнийг ятгаж чадах байх….магадгүй би чадах ч юм
билүү….” хэмээн өөрийн мэдэлгүй амнаас нь гарсан биелэшгүй
хүсэл мэт өөрийнхөө үгсийг зөвхөн өөрөө сонсоод чимээгүй болов.
Тэр түүнийг Стратголмд гэмгүй иргэдийг хөнөөхөөс, бас түүнийг
урхинд орохыг мэдсээр байж Нортренд руу явахаас сэргийлж
чадаагүй. Тэгэхэд тэр түүнийг сонсоогүй. Артас үнэхээр хар ид
шидийн нөлөөлөлд автсан бол тэр одоо ятгаж хэрхэн дийлэх билээ?
Жэйна гүнзгий амьсгаа аваад арагш ухрав. Антонидас ч зөөлхөн
толгой дохилоо. Жэйна эргэж хэзээ ч уулзахгүй гэдгээ мэдэж байгаа
тул энэ хүнд, эрхэм багшдаа маш их зүйлийг хэлмээр байлаа.
Гэсэн ч сүүлчийн тулаанаа хийх гэж буй түүн рүү салах ёс хийх ч
чөлөөгүй хөлөө чичигнүүлэн байж инээмсэглэв. Энэ л түүний түүнд
өгч чадах ганц зүйл байлаа.
“Би хүн ардаа харж хамгаалж, явна аа” гэж бүдэгхэн хэлээд, телепорт
шившиж, алга болов.
Тулааны эхний хэсэг өндөрлөж, Артас авах гэж ирсэн зүйлээ авлаа.
Артас Аркимондын хүссэн Медивын шившлэгийн номыг гартаа
оруулж авав. Энэ ном алтан хавтастай, улаан ширээр үдээслэсэн,
харагдах хэмжээндээ ахдамаар хүнд жинтэй, аварга боть байлаа. Гадар
хавтасан дээр нь далавчаа дэлгэсэн хон хэрээний дүрсийг тансаг
гоёмсогоор товойлгон сийлсэн байлаа. Уг номон дээр Антонидасын
цус дуссан хэвээр байсан ч, тэр нь номыг улам ч сүр хүчтэй болгох
мэт харагдана.
Ялагдашгүй ард нь хөлөө солбиулан, туурайгаар газар сэндийлж, ялаа
үргээх хөлстэй юм шиг хүзүүгээ сэгсчин хаялна. Тэд Далараны
өөдөөс харсан толгодын орой дээр зогсоно. Далараны алтан шаргал,
цагаан мөн ягаан өнгөөр цацрах гэрэлт цамхагуудын гудамжаар нь
үхэгсдийн хүүр цусан далай үүсгэн урсана. Хэдхэн цагийн өмнө
түүнтэй тулалдаж байсан шидтэнгүүд одоо хажууд нь тушаалыг нь
хүлээн зогсоно. Тэдний ихэнх нь өгөөш болгон дайсан руу нүүлгэх
цогцос болгохын аргагүй бяцарч няцарсан хэдий ч ашиглаж болохуйц