Page 300 - Артас Лич хаан
P. 300
“Яах гэж? Түүнтэй хамт хөнөөгдөх гэж үү? Эсвэл хүн ардтайгаа хамт
үхэх гэж үү? Юуны төлөө өөрийнхөө амийг тэгж --” хэмээн Жэйна
өөрөө ч мэдэлгүй хэлснээ,
Удалгүй ямар бодлогогүй, буруу юм хэлснээ ухааран уруулаа тас
жимийв. Каел’тас мушгиралдан уурлаж, яриаг нь огцом таслаад,
“Би түүнийг зогсоож чадах байсан. Би зогсоох хэрэгтэй байсан.” гэсэн
заналтай хүйтэн үгс нь оволзож байсан халуун хилэнг нь унтраах мэт
болов. Тэр хэтрүүлэн бөгтийж ёслоод, “Би аль болох хурдан
Даларанаас явах болно. Энд надад хийх юм юу ч байхгүй.” Жэйна
түүний хүйтэн хөндий байдал, хүлцэнгүй хоолойноос нь бие дагжих
шиг болов. “Хүмүүс та нарыг надад туслана гэж боддог би мөн
тэнэгийн тэнэг амьтан аа. Салгалсан хөгшин бас биеэ тоосон залуу
шидтэнүүдийн энэ ордонг би даруй орхин явах болно. Та нарын хэн нь
ч надад туслаж чадахгүй. Хүн ардад маань аав шиг минь удирдан
залах хүн хэрэгтэй. Би хэрэгтэй --” гээд,
Тэр дуугаа хурааж, уртаар санаа алдаад, “Би тэдэн дээр очих ёстой.
Өрөвдөлтэй цөөхөн үлдсэн тэдэн дээрээ очно. Чиний хайртын
яргалалыг тэсч гарсан цөөхөн тэдэн дээрээ очно.” гээд,
Hөмрөгөө хуйлруулан, өндөр гоёмсог биeндээ уураа багтааж ядан
одоход зовлон шаналалыг нь Жэйна зүрхээрээ мэдэрсээр хоцорсон.
Одоо ч Каел энд байна; бас Артас ч гэсэн үл үхэгсдийн армийн
удирдагч, үхлийн хөлөг баатар болоод ирлээ. Антонидасын дуунаар
цочсон Жэйна толгойд нь эргэлдэх бодлоо цэгцлэж ядан, энэхүү
хурцадмал агшинд анхаарал хандуулахыг оролдоно.
“Цэргээ тат, эсвэл бид та нарын эсрэг бүх хүчээ тавих болно!
Сонголтоо хийгтүн, үхлийн хөлөг баатар аа.” гээд Антонидас
балконоос холдож, Жэйна руу эргэж харав. “Жэйна,” хэмээн ердийн
тайвуун хоолойгоор хэлээд, “бид удахгүй телепорт хориглодог
шившлэгээ эхлүүлэх гэж байна. Чи энд урхинд орохоосоо өмнө явах
ёстой.” гэхэд,

