Page 294 - Артас Лич хаан
P. 294

гарцаагүй  бөгөөд  сүрлэг  дөрвөлжин  цээж,  том  хүчирхэг  гар  мөн
                биеийн доод хэсэг нь ямааныхтай төстэй ба --Аркимондын хөлнийх нь

                оронд  арагш  муруйсан  сэтэрхий  туурай  байв.  Мушгирсан  бүдүүн
                сүүлээ аажуухан өргөж, өөрийн амгалан тайванг байгааг илтгэх мэт.
                Мөр, гар мөн хөлөндөө алтан хуяг хийж, нүд гялбуулсан хуягаа элдэв
                янзын  өргөс,  гадас  болон  гавлын  яснуудаар  гоёж  чимэглэжээ.

                Эрүүнээс нь урт, нарийн хоёр тэмтрүүл унжиж байв. Гэсэн ч түүний
                урт царайнаас өөрийг нь ороон хөврөх бүдэг ногоон мананг бодвол
                хурц бөгөөд нүд халтирам ногоон өнгөөр манарах хоёр том нүд нь
                юу  юунаас  илүү  заналтай  бас  анхаарал  татам  байлаа.  Аркимонд  энэ

                ертөнц  дээр  өөрийн  биеэр  залран  ирээгүй  боловч  түүний  дүрсийг
                харсан Артас догдлохгүй, сүрдэхгүй байж чадсангүй.


                “Туниа  муутай  лич,  чи  намайг  дуудлаа,  тэгээд  би  ирлээ,”  гэх
                чөтгөрийн дуу хоолой хамаг ясыг нь цочроох мэт чангаар цуурайтав.
                “Чи Кел’Тузад мөн үү, үгүй юу?”


                Кел’Тузад эвэртэй толгойгоо бөхийж, “Тиймээ, аугаа эзэнтэн минь. Би

                бол шившлэгчин. Таныг энэ ертөнцөд зорчуулахын тулд юу хийхийг
                минь  хэлж  хайрлаач.  Би  зөвхөн  танд  үйлчлэх  гэж  оршино.”  хэмээн
                сурсан зангаараа бялдуучилж байгаа личийг Артас харав.


                “Чи  нэгэн  тусгай  номыг  олох  ёстой,”  хэмээн  чөтгөр  хоолойныхоо

                өнгийг  өөрчлөн  хэлээд,  харцаа  Артас  руу  шилжүүлэн  ганц  хором
                шинжлээд, түүнийг үл тоомсорлов. Артас дотроо цухалдаж байгаагаа
                мэдэв.  “Ертөнцийн  сүүлчийн  хамгаалагч  Медивын  шившлэгийн
                номноос ганц ширхэг үлдсэн байгаа. Түүний гээсэн зөвхөн тэр номны
                үгс  намайг  танай  ертөнцөд  нэвтрүүлэх  чадалтай.  Даларан  хэмээх

                үхэгсдийн  хотыг  хайж  ол.  Ном  тэнд  байгаа.  Чамд  гурав  хоногийн
                хугацаа өгье, гурав хоногийн дараа үдшийн бүрийгээр намайг дуудах
                шившлэгээ эхлэ.”


                Тэр даруй чөтгөрийн дүрс сарнин алга болов. Түүний зогсож байсан

                газрыг Артас удаан ширтэв.


                Даларан.  Энэ  бол  Куэл’Таласыг  эс  Азерот  дахь  тооцвол  ид  шид
                төвлөрсөн хамгийн аугаа хоёр хотын нэг.
   289   290   291   292   293   294   295   296   297   298   299