Page 290 - Артас Лич хаан
P. 290

“Тэгэхээр,”  хэмээн  ёжлоод,  “тэр  үед,  чамайг  алсанд  чи  надад
                гомдоогүй биз дээ?” гэхэд,



                “Битгий тэнэг юм бод,” хэмээн үл үхэгч некромансер хариулаад, “Лич
                Хаан чи бид хоёрын учрал хэрхэн өрнөхийг надад хэлсэн.”


                Энэ үгс Артасыг гайхшруулав. “Лич Хаан намайг чамайг ална гэдгийг
                мэдэж  байсан  байх  нээ?”  хэмээн  хөмсгөө  өргөөд,  гуяыг  нь  дагаж
                унжих  илд  рүүгээ  ширтэв.  Илд  нь  нам  гүм,  нойрссон  мэт  ямар  ч

                шивнээ  гаргахгүй,  шившлэгүүд  нь  ч  гэрэлтэхгүй,  хүч  чадлаа
                харуулахыг хүсэхгүй байгаа мэт байв.


                “Мэдээж,”  хэмээн  Кел’Тузадыг  хариулахад  хоолой  нь  булшнаас  гарч
                буй дуу хоолой мэт бие царцам сонсогдов. “Скоржыг тахалаа тарааж
                эхлэхээс ч бүр өмнө тэр чамайг өөрийн баатраа болгоно гэж сонгосон

                юм.”


                Артас  морин  дээрээ  тогтож  ядан,  улам  тухгүй  болов.  Хэн  ч  түүний
                хувь  заяаны  талаар  асууж,  бас  зөгнөж  байгаагүй.  Харин  тэр  хувь
                заяагаа урьдаас мэдэж байсан бол хүлээн авах байсан болов уу? Үгүй
                ээ, хэмээн тэр шийдэв. Тэрээр хэн нэгний уран арганд автаж гар хөл

                нь  болохыг  хүссэнгүй,  гэсэн  ч  түүнийг  улам  хүч  чадалтай,
                дийлдэшгүй  болгож  байгаа  бол  хамаагүй  ээ.  Тэр  хувь  заяагаа  алхам
                алхамаар  хүчлэн  авах  хэрэгтэй  байсан,  үгүйсэн  бол  тэр  хувь
                заяанаасаа  татгалзсан  хэрэг  болох  байсан,  үгүйсэн  бол  тэр  одоог

                хүртэл Жэйна, Утер нартай хамт байсаар байх байсан, бас эцэг нь…--


                “Хэрэв Лич Хаан тэгж л бүгдийг мэддэг юм бол, яагаад дредлордууд
                түүнийг  захирдаг  юм,  яг  одоогийнх  шиг?”  гэж  Артасыг  лавшруулан
                асуухад,


                “Тэд  бол  манай  эзнийг  бүтээсэн  Тахал  Тараагч  Легионы  харгис
                лордуудын элч нар.”


                Энэ үгс Артасын биеийг дагжуулах мэт болов. Тахал Тараагч Легион.

                Ердөө  энэ  гуравхан  үгс  хэрнээ  маш  их  далдын  хүч  чадал,  ааг  омог
                агуулсан мэт сонсогдов. Гуянд нь байсан Фростмурн дайвалзав.
   285   286   287   288   289   290   291   292   293   294   295