Page 275 - Артас Лич хаан
P. 275
хурцлаж, хийж чадах бүхнээрээ Силванаст туслаж байв. Тулалдах
чадваргүй бүхнийг аль болох түргэн Силвермүүн рүү дүрвэ хэмээн
тушаав.
Толгой дохиод дээд давхрын өрөө рүүгээ ухасхийсэн нэг эмэгтэйд
хандаж, “Юу ч битгий авч яв,” хэмээн хэлэв.
“Гэхдээ манай дээд өрөөнд --” гэтэл,
Силванас огцом эргэж, нүд нь шатах мэт хурцаар гэрэлтэж, “Миний
хэлснийг ойлгосонгүй юу? Үхдлүүд бидэн дээр ирж байна! Тэд эцэж
цуцашгүй, тэд удахгүй энд ирнэ. Тэдний гарт үрэгдвэл тэдний нэг
болно! Бид тэднийг жаахан саатуулсан, жаахан л. Гэрийнхэнийгээ
аваад даруй хөдлө!”
Настай эмэгтэй буруугаа хүлээх мэт дуулгавартайгаар гэрийнхэнийгээ
цугуулан нийслэл хот орох замаар яаравчлан уруудав.
Артас удаан саатахгүй. Силванас өрөвдсөн харцаар шархдагсдыг
гүйлгэн харав. Энд хэн ч үлдэх ёсгүй. Тэднийг ч бас Силвермүүн рүү
аваачих хэрэгтэй. Амьсгаатай байгаа үлдсэн хэдээсээ дахиад л
асуухаас. Гэсэн ч тун цөөхөн хүн үлдсэн байлаа. Тэд түүн шиг л ард
түмнээ хамгаалахаар андгай тангараг өргөсөн. Одоо харин тангарагаа
биелүүлэх өдөр нь ирлээ.
Элрендар, Силвермүүн хоёрын хооронд нэгэн шовх оргил байдаг.
Яагаад ч юм Артас замаа олоод цааш давшилтаа үргэлжлүүлэх юм
шиг Силванаст санагдана. Хар хөх өнгийн сорвиор газрыг тамгалсаар
давшилтаа үргэлжлүүлэх болно. Тэр шовх оргилд хамгаалалт хийвэл
тохирох газар. Уулын амууд нь нарийхан болохоор урьдын адил
үхэгсдийн цуваа урсан орж ирж чадахгүй бас барилгууд нь хэдэн
давхар болохоор тэднийг нэвтрэхээс өмнө харваачид хангалттай
хохирол учруулж чадна --хэмээн,
Ой хамгаалагчдын жанжин Силванас Виндраннер өөрийгөө
тайтгаруулан гүнзгий амьсгаа аваад, халуу шатсан нүүрэн дээрээ
хүйтэн ус цутгаж, цангаа тайлах сайхан шингэн ундаанаас удаан