Page 273 - Артас Лич хаан
P. 273
хүртэл Куэл’Таласыг дамжин гол мөрөн урсах ба эдгээр гол мөрөн
түүний нүсэр армийн хөдөлгөөнийг мөн л адилхан боомилон
удаашруулав.
Хэдийгээр багагүй хугацаа үрсэн ч тэд голыг гатлаж чадлаа. Тэрээр
хэрхэн гатлах вэ хэмээн тархиа гашилгахдаа гэнэт тархинд нь нэг
санаа орж ирсэнд олзуурхан, яагаад урьд нь үүнийг сэтгээгүйдээ
өөртөө уурсав. Бухимдсан тэрээр тархин дахь олон бодлоо цэгцлэж
ядан, итгэл даасан хэдэн үнэнч цэргүүддээ гүүр барихыг, ялзарсан
үхдэл цогцосуудаар өөрсдийн гүүрийг барих даалгавар өглөө. Түүнд
хамгийн хангалттай байгаа зүйл энэ л байлаа, үхэгсдийн цогцос.
Чулуу харвагч, катапулт мөн махны тэрэгнүүд явж болохуйц зузаан
давхарга үүсгэхийн тулд цогцсуудыг давхарлан, олон олон давхарга
болгов. Цаашдаа хэрэгцээгүй болсон зарим үл үхэгсдийг хүртэл
ашиглаж, цогцос хоорондын холбоос болгов. Артасын нөлөөллөөс
ангижирсан тэд сая л жинхэнэ үхлээ хүлээн авч байгаа нь хэнд ч
ойлгомжтой. Үүнээс гадна тэдний ялзарсан бие цогцос голын цэвэр
усыг бохирдуулж байгаа нь бас нэгэн нэмэлт зэвсэг болж байв.
Мэдээж тэр энэ аргаар голыг зовлонгүй гатлаж чадлаа. Ялагдашгүй
ямар ч эргэлзээгүйгээр ус руу дүүлэн оров. Харин Артас өвлийн тэр
нэгэн өдөр эзнийхээ чанд хүслийг одоогийнх шигээ дуулгавартай
дагаж, мөстсөн хадан дээгүүр харайж байсан үхлийн харайлтын дүр
зургыг дахин харах шиг болов. Гэнэтийн энэ дурсамж түүнийг гэмшил
шаналалд автуулж хэсэг зуур амьсгаа ч авч дийлсэнгүй.
Гэсэн ч энэ бүхэн ирсэн шигээ тэр даруй алга болов. Бүх юм эргээд
сайхан болов. Тэрээр хамгаас эрхэм андынхаа зүрхэнд илдээ далайж,
хахир хүйтэн өвлийн шуурганд нулимсаа урсгаж байсан сэтгэлийн
хөдлөлд автдаг тийм жаахан хүүхэд байхаа нэгэнт больжээ. Тиймээ,
түүнийг даган Ялагдашгүй ч бас илдний ирэнд үрэгдэх жирийн нэг
адгуус биш болжээ. Тэд хоёул хүчирхэг болсон. Илүү хүчирхэг.
Ялагдашгүй урьдын адил эзэндээ зүтгэж үүрд амьдрах болно.
Ялагдашгүй ангах, цангах, өвчин зовиур, эцэж цуцахыг одоо
мэдэхгүй. Харин Артас өөрөө хүссэн үедээ хүссэн бүхнээ авах
чадалтай болсон. Зөвшөөрөхгүй байгаагаа харцаараа илтгэх эцгийнх