Page 210 - Бат хааны байлдан дагуулал
P. 210
Киев хотыг эзлэв.
1240 оны 12 дугаар сар
Бат хаан их цэргээ хэд хэдэн хэсэгт хувааж, Өмнөд Оросыг түйвээв.
Райковец, Колодяжин, Каменец, Изяславль, Владимир-Волынский,
Галич, Ижеславль, Звенигород зэрэг хот монголчуудын гарт оров.
1241 оны 1 дүгээр сар
Монголчууд Польшийн нутагт цөмрөн орж, Висла мөрнийг гатлан,
Люблин, Завихост хотуудыг байлдан авав.
1241 оны 2 дугаар сар
Монголчууд Польшийн томоохон хот Сандомирыг эзлэв.
1241 оны 2 дугаар сарын 13
Бага Польшийн армийг Турскийн хажууд устгав.
1241 оны 3 дугаар сарын 10
Байдар хан Висла мөрнийг Сандомирын ойролцоо гатлав. Хайдугийн
түмтийг Ленчица, Краков хотын зүг илгээгээд, Байдар хан өөрөө
Кёльц хүртэл довтлов.
1241 оны 3 дугаар сарын 12
Бат хаан цэргийнхээ гол хүчийг захирч, Мажарын хилийг давав.
1241 оны 3 дугаар сарын 18
Краков, Сандомир хотын цэргийг Хайду хан Хмельниковын дэргэд бут
цохиод, Бага Польшийн нийслэл Краковыг бүслэн хаав.
1241 оны 3 дугаар сарын 28