Page 207 - Бат хааны байлдан дагуулал
P. 207
1238 оны 1 дүгээр сарын 1
Монголын арми Рязань хотыг орхин, Ока мөрний мөсөн дээгүүр гарч,
хойд зүг рүү Коломна цайзыг зорин хөдлөв.
1238 оны 1 дүгээр сарын 10-ны орчим
монголчууд Коломна цайзын дэргэд Оросын армийг бут цохив.
1238 оны 1 дүгээр сарын 20
Бат хааны цэрэг Москва хотыг байлдан эзлэв.
1238 оны 2 дугаар сарын 3
Бат хааны цэрэг Зүүн-Хойд Оросын нийслэл Владимир хотыг бүслэн
хаав.
1238 оны 2 дугаар сарын 5
монголчууд Суздаль хотыг эзлэн авав.
1238 оны 2 дугаар сарын 7
Владимир хот унав.
1238 оны 2 дугаар сар
Монголчууд Углич, Тверь, Дмитров, Городец, Кашин, Юрьев, Кснятин,
Ярославль, Кострома, Торжок, Ростов, Волок-Ламский, Галич-
Мерьский, Переяславль-Залесский зэрэг 14 хотыг эзлэн авав.
1238 оны 3 дугаар сарын 4
Сить гол дээрх Владимирын их ван Юрийгийн хуаран руу Бурундай
жанжны цэрэг гэнэдүүлэн довтолж, оросуудыг устгав.
1238 оны 3 дугаар сарын дундуур