Page 208 - Бат хааны байлдан дагуулал
P. 208

Новгородод  100  км  ойртсон  монголчууд  Игнач  Крест  гэдэг  эдлэн
                газрын орчмоос буцав.


                1238 оны 4 дүгээр сар


                Монголчууд Козельск хотыг авав.



                Нэгдүгээр их аян дайн өндөрлөв.


                1238 оны намар


                Мөнх,  Хадан  нарын  цэрэг  Кубаниас  цааш  явж,  черкесчүүдийг
                номхотгож, ноён Тукарынх нь амийг хороов.


                Бэрхийн  цэрэг  команчуудын  бослогыг  дарж,  жанжин  Аржуман,
                Куранбас, Капаран (Канерин) нарыг нь олзлов.


                1238 он


                Шейбан, Бүжэг, Бүри нарын цэрэг Днепр ба Дон мөрний хөндийгөөр
                нутаглаж байсан команчуудыг эрхшээлдээ оруулав.


                1239 оны эхэн


                монголчууд  Орос  нутаг  руу  дахин  хөдлөв.  Хоёрдугаар  их  аян  дайн

                эхлэв.


                Гүюг,  Мөнх,  Хадан,  Бүри  нарын  цэрэг  боссон  мордовчуудыг
                номхотгож, Муром, Гороховец, Доод Новгород хотуудыг эзлэн сүйтгэв.


                Рязанийг дахин бусниулав.


                1239 оны өвлийн сүүл-хаврын эхэн


                Бат хааны цэрэг Өмнөд Оросын вант улсуудын хилд цөмрөн оров.


                1239 оны 3 дугаар сарын 3


                монголчууд Переяславль хотыг эзлэн авав.
   203   204   205   206   207   208   209   210   211   212   213