Page 211 - Бат хааны байлдан дагуулал
P. 211

Краков унав.


                1241 оны 4 дүгээр сарын эх


                Байдар,  Хайду  нарын  нэгдсэн  цэрэг  Силезийн  нийслэл  Вроцлав
                (Бреслау)-д тулан очив.



                1241 оны 4 дүгээр сар


                Мажарын  феодалууд  команчуудын  хаан  Котянийг  хороов.  Түүний
                албат 40 мянган өрх Балканы хойг руу хөдлөв.


                1241 оны 4 дүгээр сарын 9


                Силезийн  ван  II  Генрихийн  армийг  Легницийн  дэргэд  Байдар  ханы
                цэрэг тосон байлдаж, устгав.


                1241 оны 4 дүгээр сарын 11


                Сайо  голын  хөвөөн  дээр  Бат  хааны  удирдсан  Монголын  их  цэрэг
                Мажарын IV Бела вангийн армийг бут ниргэв.



                1241 оны 4 дүгээр сар


                Буда,  Пешт,  Варадин,  Арад,  Перег,  Егрес,  Темешвар,  Дьюлафехервар
                зэрэг хот монголчуудын гарт оров.


                Бела ван цөөн тооны албатаа дагуулан зугатав.


                Монголчууд уулын хөтлөөр дамжин Словакид цөмрөн оров.


                1241 оны 12 дугаар сар


                Белаг нэхэн хөөсөн Хадан ханы цэрэг Дунай мөрнийг мөсөн дээгүүр
                нь туулаад, Славони, Хорват, Далмацийг маш богино хугацаанд эзлэв.



                Бат  хааны  илгээсэн  цэргийн  анги  Австрид  цөмрөн,  Нейштадт  хот
                хүртэл давшив.
   206   207   208   209   210   211   212   213   214   215   216