Page 206 - Бат хааны байлдан дагуулал
P. 206

Монголын  их  цэрэг  Эрчис  (Иртыш)  мөрний  эхэнд,  Баруун-Хойд
                Алтайн тал газар төвлөрч, дайны бэлтгэлээ базаав.


                1236 оны хаврын эхэн



                Бат хааны цэрэг баруун зүг рүү хөдлөв. Нэгдүгээр их аян дайн эхлэв.


                1236 оны намар


                Шейбан  хаан  их  цэргийн  баруун  жигүүрийг  захирч,  Ижил  мөрний
                Булгарын хаант улсын газар нутагт цөмрөн оров.


                1237 оны хавар


                Ижил мөрний Булгар улс монголчуудын гарт оров.


                1237 оны зун, намар


                Бат, Орд, Бэрх, Бүри, Хүлгэн нарын удирдсан цэрэг Ока, ижил мөрний
                дунд  урсгалын  сав  газар  нутагладаг  буртас,  мокша,  мордва,  черкес
                нарыг байлдан эзлэв.



                1237 оны өвлийн эх


                Бат хаан одоогийн Воронеж хотын орчмоос их цэргээ зүүн-хойд зүг
                хөдөлгөв.


                1237 оны 11-12 дугаар сар


                Монголчууд           Пронск,       Ижеславец,          Белгород,        Борисов-Глебов
                хотхонуудыг түймэрдэв.


                1237 оны 12 дугаар сарын 16



                Их цэргийн тэргүүн анги Рязань хотод тулж очив.


                1237 оны 12 дугаар сарын 21


                Рязань хот монголчуудын гарт оров.
   201   202   203   204   205   206   207   208   209   210   211