Page 201 - Бат хааны байлдан дагуулал
P. 201
Пол Пот (19.5.1925-15.4.1998) – Камбожийн Ерөнхий Сайд (1976-
1979). Улаан кхмерчүүдийн лидер. Жинхэнэ нэр нь Салот Сар. Түүний
засгийн газар 2 сая камбож хүнийг хороожээ.
Поло Марко (1254-8.1.1324) – Венецийн худалдаачин. Жуулчин.
Хубилай хаанд алба хашиж байсан гэгддэг. Зарим судлаач түүнийг
Хятад, Монголд очоогүй гэж үздэг.
Полони – Польш.
Пушкин Александр Сергеевич (6.6.1799-10.2.1837) – Оросын яруу
найрагч.
Рашид ад-Дин Фазлаллах Хамадани (1247-18.7.1318) – Персийн түүхч.
Илхаан Газаны сайд. Гурван боть бүхий «Судрын чуулган»-ыг зохиогч.
(Зарим судлаач түүнийг «Судрын чуулган»-ыг бичээгүй, зөвхөн
эмхэтгэгч нь байсан гэдэг).
Рубрук Вильгельм (Гильом) (1215-1293) – Фламандын жуулчин, лам.
Монгол, Палестин, Кавказ зэрэг орноор аялсан.
Рум – Бага Азид XI-XIV зууны үед оршин тогтнож байсан Конья
нийслэлтэй лалын шашинт улс. Нийслэлийнхээ нэрээр Конийн султант
улс, заримдаа Сельжукийн султант улс ч гэгдэж байв.
Румянцев Пётр Александрович (15.1.1725-19.12.1796) – Оросын
цэргийн жанжин. Фельдмаршал.
Рыцарь – морьтон баатар.
Саладин (1138-4.3.1193) – жинхэнэ нэр нь Салах ад-Дин Юсуф ибн
Айюб. Египетийн анхны султан (1169). Текрит хотод төрсөн (одоогийн
Ирак). Загалмайтнуудын эсрэг хийсэн аян дайнуудаараа алдаршсан.
Саманид – Дундад Азийг 819-999 онд захирч байсан хаадын удам.
Сартуул – Хорезм.