Page 200 - Бат хааны байлдан дагуулал
P. 200

лам болсон. «Парисийн» гэх тодотголтой ч яагаад ингэж нэрлэгдсэний
                шалтгаан  нь  тодорхойгүй.  Гол  бүтээл  нь  1240  оноос  бичиж  эхэлсэн
                «Их Товчоон».



                Миниатюр – Хуучин ном бичгийн будагтай зураг.


                Моисей (ХТӨ XIII зуун) – еврейчүүдийг Египетийн дарлалаас гаргаж,
                эх  нутагт  нь  авчирсан  биваангирд  үзүүлэгч.  Иудаизм  буюу
                еврейчүүдийн шашныг үндэслэгчид тооцогддог.


                Морави – Дорнод Чехи.


                Мухаммед  (?-21.1.1221)  –  Ала  ад-Дин  II  Мухаммед.  Хорезмын
                падишах. 1200-1220 онд төр барьсан.


                Наполеон I Бонапарт (15.8.1769-5.5.1821) – Францын эзэн хаан. 1804-

                1814, 1815 онд төр барьсан. Цэрэг, улс төрийн гарамгай зүтгэлтэн.


                Октавиан  Август  (ХТӨ  23.9.63-ХТ  19.8.14)  –  Эртний  Ромын  анхны
                эзэн хаан. ХТӨ 27 оноос төр барьсан.


                Павел  I  (1.10.1754-11.3.1801)  –  Оросын  эзэн  хаан.  1796  оноос  төр
                барьсан.


                Падишах – Хорезмын хааны цол.



                Пашуто  Владимир  Терентьевич  (19.4.1918-10.6.1983)  –  Зөвлөлтийн
                түүхч.


                Пётр  III  (21.2.1728-17.7.1762)  –  Оросын  эзэн  хаан.  1761  оноос  төр
                барьсан.


                Писарро Франсиско (1475-26.6.1541) – Испанийн түрэмгийлэгч. Перуг
                байлдан дагуулсан.


                Плано  Карпини  Жованни  (Иоанн)  дель  (1182-1.8.1252)  –  Италийн
                жуулчин.
   195   196   197   198   199   200   201   202   203   204   205