Page 196 - Бат хааны байлдан дагуулал
P. 196
Брабант – Одоогийн хойд Нидерланд, өмнөд Бельгийн нутаг дэвсгэр
дээр оршин тогтнож байсан улс.
Бренн (ХТӨ iV зуун) – Галлчуудын удирдагч.
Бургунди – Францын зүүн хэсэгт орших муж.
Вавилон – Одоогийн Багдадын ойролцоо оршиж байсан эртний хот.
Валахи – Дорнод Европын түүхэн муж.
Вандал – Ром хотыг 455 онд түйвээсэн герман аймаг. Тэд хотоос авч
явж чадахгүй бүхнийг устгажээ.
Варвар – Зэрлэг, бүдүүлэг омог, үндэстнүүдийг ромчууд бүхэлд нь
ийн нэрлэж байжээ. Учир нь тэд бүгд вар-вар-вар гэж ярьдаг мэт
ромчуудад санагддаг байв.
Вацлав I (1205-23.9.1253) – Өөрөөр Вячеслав, Венцеслав гэнэ. Чехийн
ван. 1228 оноос төр барьсан.
Вернадский Георгий Владимирович (20.8.1887-12.6.1973) – Оросын
түүхч. 1921 онд цагаачилсан.
Византи – Ромын эзэнт гүрэн задарсны дараа үүссэн, Балкан, Бага
Ази, Ойрх Дорнодыг нэгтгэсэн эзэнт гүрэн (395-1453).
Воевод – Слав орнуудын цэргийн ноён.
Галли – Одоогийн Франц, Бельги, Швейцарийн нутаг дэвсгэрийг эрт
үед ийн нэрлэж байжээ.
Ганнибал Барка (ХТӨ 246-183) – Карфагены гарамгай цэргийн
жанжин.
Гелиополь – Одоогийн Ливан дахь ариун хот. Өдгөө Баальбек.
Геноцид – Улс үндэстнээр нь хомроголон устгах харгис бодлого.