Page 193 - Бат хааны байлдан дагуулал
P. 193

Төгсгөлд нь


                Энэхүү мөрүүдийг бичигч миний бие түүхийн ямар нэг боловсролгүй
                хүн  билээ.  15  жилийн  өмнө  Зөвлөлтийн  нэрт  зохиолч  В.Г.  Яны

                «Чингис хаан», «Бат хаан», «Сүүлчийн далай руу» гурамсан романыг
                уншчихаад,  сэтгэлийн  хөдлөлд  автан,  уран  зохиол  биш,  түүхийн
                бүтээлүүдийг судлахаар шийдэж, зуныхаа амралтыг номын сангуудад
                өнгөрөөж, Монголын байлдан дагуулалтай, тэр дундаа Бат хааны их

                аян дайнтай холбоотой ном, зохиолуудыг чадлынхаа хэрээр шүүрдэн
                уншиж, зохих тэмдэглэгээ хийж байсан юм.


                Үүнээс хойш хоёр жилийн дараа мөн зуныхаа амралтаар «Бат хааны
                байлдан дагуулал» номын ноорог хийснээ 13 жилийн дараа буюу энэ
                зун олж, уншиж үзээд ном болгон хэвлүүлэхээр зориглосон юм. Энэ

                номыг бичихээр анх сэтгэл шулуудсан тэр цагаас хойш 15 жил өнгөрч,
                эл  хугацаанд  нийгмээс  авахуулаад  ихээхэн  зүйл  өөрчлөгдөж,
                холбогдох  бүтээл,  зохиол  ч  цөөнгүй  гарсны  зэрэгцээ  зөвхөн  сөрөг
                талаас  нь  бичигддэг  байсан  Монголын  байлдан  дагуулалд  бодит
                үнэлгээ өгөх боломж нээгдсэн нь сайшаалтай юм.



                Миний бие түүхийн боловсрол эзэмшээгүй учир буруу зөрүү үнэлэлт
                дүгнэлт  өгсөн,  зарим  асуудалд  сэтгэлийн  хөдлөлөөр  хандсан  бол
                Мэргэн Уншигч уучилж, энэ нь зөвхөн зохиогчийн бодол, байр суурь
                гэдгийг болгооно уу.


                Эл  номтой  холбогдолтой  аливаа  санал  шүүмжлэлээ  Мэргэн  Уншигч

                choisamba@yahoo.com хаягаар ирүүлвэл зохиогч дуртайяа хүлээн авч,
                дараа дараагийнхаа хэвлэлд зохих засварыг оруулах болно.


                Мөн  мэргэн  санаагаар  оюуныг  минь  цэнэглэж  өгсөн  редактор,
                түүхийн  шинжлэх  ухааны  доктор,  профессор  Ж.  Болдбаатар,  Ж.
                Энхбаяр,  ховор  ном  зохиолоо  дэлгэсэн  хууль  зүйн  доктор  Б.
                Баярсайхан,  хэвлэлийн  эхийг  бэлтгэхэд  тусалсан  Ц.  Эрдэнэбат,  В.

                Буянмөнх,  Х.  Энхтайван,  Ц.  Хүрэл-Очир,  польш  хэлнээс  орчуулга
                хийж өгсөн Б. Барсболд нартаа гүн талархал илэрхийлье.
   188   189   190   191   192   193   194   195   196   197   198