Page 191 - Бат хааны байлдан дагуулал
P. 191

хоёр  зууны  дараа  сэргэж,  өдгөө  эл  өндөрлөгтөө  хүрээд  байна.
                Ялангуяа оросуудын удмын санд монгол  цус  арчигдашгүй  ул  мөрөө

                үлдээснийг  судлаачид  хүлээн  зөвшөөрдөг.  Бат  хааны  байлдан
                дагууллын үр дүнд л Оросод Аксаков, Алябьев, Апраксин, Аракчеев,
                Арсеньев,  Ахматов,  Бабичев,  Балашов,  Баранов,  Басманов,  Батурин,
                Бердяев,  Бибиков,  Бильбасов,  Бичурин,  Боборыкин,  Булгаков,  Бунин,
                Бурцев,  Бутурлин,  Бухарин,  Вельяминов,  Гоголь,  Годунов,  Горчаков,
                Державин,  Ермолаев,  Измайлов,  Кантемиров,  Карамазов,  Карамзин,

                Киреевский,  Корсаков,  Кочубей,  Куракин,  Курбатов,  Милюков,
                Мичурин,  Рахманинов,  Реутов,  Салтыков,  Строганов,  Таганцев,
                Талызин, Танеев, Татищев, Тимашев, Тимирязев, Третьяков, Тургенев,
                Турчанинов,  Тютчев,  Уваров,  Урусов,  Ушаков,  Ханыков,  Чаадаев,
                Шаховский,  Шишков  зэрэг  хожмын  Оросын  түүхэнд  цаглашгүй  их

                хувь нэмрээ хандивласан овог үүссэн юм.


                Харамсалтай  нь  эдгээр  үндэстэнд  амин  тариа  болсон  монголчууд
                өөрсдөө  XIV  зуунаас  эхлэн  зогсонги  үедээ  орчихоод,  саяхнаас  л
                хөдөлгөөнд орж байна.


                Монголын  байлдан  дагуулал  үгүй  байсан  бол  өдгөө  Оросын

                Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс дэлхийн газрын зураг
                дээр байхгүй байж болох байсан. Гагцхүү монголчууд л олон зуун жил
                өөр  хоорондоо  хямралдаж,  нэг  үндэстнийхээ  шинжийг  бараг
                алдчихаад  байсан  орос,  хятадуудыг  эрхэндээ  оруулснаар  нэгдсэн

                хүчирхэг үндэстэн байхын учир утгыг тэдэнд ойлгуулж өгсөн юм.


                Эцэст нь хэлэхэд, Монголын байлдан дагуулал гагцхүү монголчууддаа,
                тэдний  хойч  үед  хамгийн  их  сөрөг  нөлөөтэй  байсан  юм.  Л.
                Гумилёвын  онолоор  бол  аливаа  байлдан  дагууллын  үед  тухайн
                үндэстний хамгийн шилдгүүд нь (эр зоригтой, бяр чадалтай, авхаалж

                самбаатай,  авьяас  билигтэй  г.  м.)  хүний  нутаг  руу  оддог  аж.  Эл
                онолтой  эвлэрэхгүй  байхын  аргагүй.  Тиймээс  XIII  зуунд  Монголын
                ард  түмний  сонгодог  хэсэг  нь  Хятад,  хорезм,  Перс,  Кавказ,  Орос,
                Европ руу гарч, сул дорой, үлбэгэр нь эх нутагтаа үлдсэн юм. Улмаар

                дэлхийг  донсолгож  байсан  тэр  монголчуудын  удам  XVII  зуун  гэхэд
   186   187   188   189   190   191   192   193   194   195   196