Page 190 - Бат хааны байлдан дагуулал
P. 190
онд мөн хотын иргэн Йохан Гутенберг хэвлэлийн анхны суурь
машиныг бүтээжээ. Хэвлэлийн суурь машиныг хүн төрөлхтний
амьдрал ахуйд хамгийн ихээр нөлөөлсөн нээлтүүдийн нэг гэж
судлаачид санал нэгтэйгээр тооцдог. Тэгвэл Азийн тэргүүний
сэтгэлгээ Бат хааны морин цэргээр дамжин Европын үржил шимтэй
хөрсөнд соёолоогүй бол Гутенбергийн гайхамшигт нээлт хэдий
хугацаагаар хойшлогдох байсан бол? Үүнд хариулж хэн ч мэдэхгүй.
Түүнчлэн луужин, дарь хэмээх агуу зүйлийн тухай дурдалгүй өнгөрч
болохгүй. Луужин үгүй бол мөн үед Газар зүйн их нээлтүүд
хийгдэхгүй, тодорхойгүй хугацаагаар хойшлогдож болох байсныг хэн
ч үгүйсгэхгүй. Мөн дарь үгүй бол галт зэвсэг үгүй. Гагцхүү галт
зэвсгийн ачаар л Европ тив XV зууны эцэс, XVI зууны эхэн үед
мандаж, тэр эрчээрээ ХХ зуунтай золгосон билээ. Тэгэхлээр Европын
мандан бадрал Монголын байлдан дагууллын дам үр дагавар байсан
гэж хэлж болохгүй гэж үү?
Монголчууд Оросыг түйвээж, Европт түрэмгийлсэн нь тэндэхийн ард
түмэнд зөвхөн үхэл хагацал, уй гашуу, нулимс авчирсан уу? гэдгийг
дэнслээд үзье. Үнэхээр, египетчүүд, ассиричүүд, персүүд, ромчууд,
арабууд, турк-османуудын урьд өмнөх байлдан дагууллын адил
монголчуудын түрэмгийлэл олон хүний аминд хүрч, олон хотыг
балгас болгосон нь түүхэн баримт мөн. Гэхдээ гагцхүү сөнөсөн
үндэстний газар нутаг дээр, үнсэн товрог болсон хотын нурман дээр
шинэ соёл иргэншил бий болж, цэцэглэн хөгжиж байсан жамтай.
Араатан адгуус ан хийхдээ аль өвчтэй зовлонтой, хөгшин настай,
өөрөөр хэлвэл, цаашид амьдрах чадваргүйг нь барьж идсэнээр
биологийн төрөл, зүйлийн байгалийн шалгарлыг нарийсгаж,
боловсронгуй болгодгийн адил монголчууд сөнөж буй, үеэ
өнгөрөөсөн соёл иргэншлийг (тухайлбал, Хятад, Орос, Дундад Ази)
мөхөөж байв. Улмаар тэрхүү мөхсөн соёл иргэншлийн нурман дээр
илүү дэвшилтэт, илүү тэргүүний, илүү өрсөлдөх чадвартай соёл
иргэншил соёолжээ.
XIII зуунд мөхчихөөд байсан орос, хятад хэмээх хоёр агуу үндэстэн
монголын эрч хүч бүхий цусаар сэлбэгдэж чадсан учир нэгэн зуун,