Page 189 - Бат хааны байлдан дагуулал
P. 189
хүртэл цалгиж, харин хятадуудын мэдлэг чадвар, засаг захиргааны
урлаг нь Баруун руу зөөвөрлөгдсөн байна. Эвдрэл сүйрэл нүүрлэсэн
лалын мужуудад монгол ильхаадын захиргаан доор эрдэмтэд, уран
барилгачид алтан биш юм аа гэхэд мөнгөн үетэйгээ золгов. Харин XIII
зууны Хятадад утга зохиол, ялангуяа жүжгийн зохиол цэцэглэн
хөгжсөн юм /…/»[269] гэж Г. Лэмб бичсэн байдаг.
Дээрх судлаачдын бичсэнтэй эдгээр мөрийг тэрлэгч миний бие санал
нэгтэй байгаа юм. Мөн:
Монголын байлдан дагууллын үр дүнд бий болсон асар уудам газар
нутаг дээр тэлсэн их гүрэнд амьдрал тасарсангүй. харин ч урьд
өмнөхөөсөө илүү буцлав. Оюуны үнэт зүйлийн солилцоо
нэмэгдэхийн хэрээр шинэ санаа, нээлт, техникийн ололт амжилт газар
авч, энэ бүхэн Азийн нэг өнцгөөс Европын нөгөө өнцөг хүртэл өдөр
шөнөгүй дамжина. Эрдэмтэн судлаачид, малчид, гар урчууд, газар
тариалан эрхлэгчид, цэргийн хүмүүс бүгд л бие биеэсээ суралцаж,
эцэг өвгөдийнхөө олон арав, олон зуун жилийн турш нууцалж байсан
тэрхүү арга, ололт, жоруудыг дэлгэн хэлэлцүүлж, улам бүр
боловсронгуй, дэвшингүй хувилбарыг гарган авч байлаа. Хүн
төрөлхтөн хэл, газар нутаг, шашин шүтлэгээрээ онцгойрон ялгарсан,
бие биетэйгээ дайсагнасан бүлэг аймаг үндэстэн бус, нэг дээвэр доорх
хүмүүс болж хувирчээ. Нэг бүлэг хүний ололт нөгөө бүлэг хүний
хүртээл болж, эзэн Чингисийн Их Засаг хууль үйлчилж буй асар уудам
газар нутаг дээр өдгөө бидний ярьж буй даяаршлын үйл явцын үр
хөврөл соёолов.
Тухайн үедээ хүн төрөлхтний соёл иргэншлийг манлайлж явсан
Дундад улсад зохиогдсон тэр бүхий л нээлт, бүтээл зөвхөн
хятадуудын биш, нийт ард түмнүүдийн хүртээл болоход улс
үндэстнүүдийн хоорондох хил хязгаарыг арчсан Монголын байлдан
дагуулал гарамгай гавьяа байгуулжээ. Хэдийгээр европчууд Х зуунд
арабуудаас дамжуулан цаастай танилцсан ч хэрэглээ тун
хязгаарлагдмал байв. Тэгвэл Бат хаан Европт өнгөрөөсөн жилийн
дотор буурал тивийнхэн азийнхнаас цаасны ухаанд суралцаж, улмаар
1320 онд Германы Майнц хотод цаасны анхны үйлдвэр баригдаж, 1450

