Page 186 - Бат хааны байлдан дагуулал
P. 186

түүхэнд байлдан дагуулагчид ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Зөвлөлтийн
                түүхийн  шинжлэх  ухаан  эдгээр  асуултад  тов  тодорхой  хариулт  өгч

                байна. Монгол-татарын түрэмгийлэл ба үүний үр дүнд бий болж, он
                удаан жил үргэлжилсэн харийн талхи манай орны үйлдвэрлэх хүчинд
                асар  их  хохирол  учруулж,  эдийн  засаг,  улс  төр,  соёл  гээд  бүхий  л
                салбарын  хөгжлийг  урт  удаан  хугацаагаар  хаан  боогдуулсан  юм  /.../

                Монгол-татарын  феодалуудын  байлдан  дагуулал  хүн  төрөлхтөнд
                тоолж  баршгүй  их  үхэл  хагацал,  эвдрэл  сүйрэл,  материаллаг  ба
                соёлын үнэт зүйлийн мөхлөөс өөр юу ч авчраагүй болой»[262].


                Монголын байлдан дагуулалд ийм өрөөсгөл үнэлгээ өгөх нь зөвлөлт,

                Оросын түүхчдэд зуршмал юм.


                Гэвч  В.В.  Каргаловыг  ойлгоход  тийм  ч  хэцүү  биш.  Манжийн  талхи
                монголчуудад тустай байсан гэж нотлохыг оролдох нэг ч монгол түүхч
                байхгүй, гарахгүй л болов уу. Хэрэв гарч ирвэл түүн рүү яаж дайрч
                давшлах нь ойлгомжтой. Дипломат, эелдэг үйлдлийг хүртэл манж зан

                хэмээн ад шоо үздэг үндэстний хувьд арга ч үгүй биз.


                Чингис  хаан  хийгээд  Монголын  байлдан  дагууллын  талаар  анхны
                объектив  үнэлгээнүүдийн  нэгийг  еврази  үзэлтэн  Н.С.  Трубецкой
                өгсөн  юм.  Тэрээр  «Чингис  хааны  өв»  бүтээлдээ:  «Чингис  хаан  бол
                асар их хэмжээний эерэг үзлийг агуулж, тээж байсан юм. Түүний үйл

                ажиллагааг задлан үзэхэд бүтээх, зохион байгуулах хүсэл нь нураах,
                эвдэх хүслээс их байсан нь илэрхий»[263] гээд Оросын орчин үеийн
                төр ёсыг үүсэж төлөвшихөд Монголын төрт ёс гол нөлөө үзүүлсэн
                болохыг тэмдэглэжээ.


                Хятадын  түүхчид  1961  оноос  эхлэн  Монголын  байлдан  дагууллыг

                зөвхөн  сөрөг  өнцгөөс  үнэлж  байсан  хандлагаа  эргэн  харж,  үндсэн
                гурван  дүгнэлтэнд  хүрсэн  байдаг.  Нэгдүгээрт:  Юан  улсын  үе  бол
                «Хятад орон нэгдсэн аугаа эрин» байсан бөгөөд монголчууд Хятадыг
                байлдан  дагуулаагүй  бол  энэ  нь  ерөөс  боломжгүй  байсан.

                Хоёрдугаарт: Юан улсын үед Хятадын гадаад харилцаа өргөжин тэлж,
                Барууны  орнуудтай  холбоо  тогтоосон.  Гуравдугаарт:  Хятад  орон
   181   182   183   184   185   186   187   188   189   190   191