Page 182 - Бат хааны байлдан дагуулал
P. 182

удирдагч  олон  түмний  хүсэл  зоригийг  харгалзан  үзэх  учиртай  тул
                түүнд гэдрэг буцахаас өөр зам байгаагүй гэжээ[260].



                Бат  хааныг  буцахад  хүргэсэн  шалтгааныг  ганц  нэг  хүчин  зүйлээр
                тайлбарлах  нь  учир  дутагдалтай  юм.  Үүнд  улс-төр,  цэрэг-дайны,
                стратегийн бүлэг хүчин зүйл нөлөөлсөн нь дамжиггүй.


                Эцэс  төгсгөлгүй  үргэлжлэх  үйл  явц  гэж  энэ  дэлхий  дээр  үгүй.
                Эхэлсэн  бүхэн  төгсдөг,  хөдөлсөн  бүхэн  зогсдог  жамтай.  Монголын

                байлдан  дагуулал  ч  мөн  адил  нэгэнт  эхэлсэн  хойно  хэзээ  нэг  цагт
                зогсох, дуусах нь гарцаагүй байсан. Нэг литр усыг хүн яаж ч гамнаж
                уулаа гэхэд хэзээ нэгэн цагт тэрхүү ус дуусах нь лавтай. Үүний адил
                нэг сая хүний байлдан дагуулах чадамж яаж ч бодсон зах хязгааргүй

                байж  чадахгүй.  Тиймээс  XIII  зууны  нэг  сая  монгол  хүн  өөр  аль  ч
                үндэстний хийж чадахгүйг гүйцэлдүүлж, өөрсдөөсөө 150 дахин их
                хүн ам амьдран сууж байсан асар уудам газар нутгийг зуу хүрэхгүй
                жилийн дотор байлдан дагуулж, эрхшээлдээ оруулж чаджээ.


                Бат хааны цэргийн тоо хэдийгээр хязгаарлагдмал байсан ч аян дайнаа
                цаашид  үргэлжлүүлэх,  үгүй  ядаж  Итали,  Германд  түрэмгийлэх

                боломж байсан. Европыг бүхэлд нь байлдан дагуулчихгүй юмаа гэхэд
                тэр  эрчээрээ  довтлоод  Ром,  Парис  хүртэл  давшчих  чадамж  байсан.
                Монголын  их  цэргийн  тал  нь  л  бүхэл  бүтэн  вант  улсын  армийг  бут

                ниргэж байсан удаатай. Тэгвэл Бат хаан бүхий л цэргээ зангидсан гар
                болгож нэгтгэсэн бол буурал түүхт Ром, Парис тэсэх байсан гэж үү?


                Бат  хааныг  аян  дайнаа  зогсооход  чухамхүү  хэд  хэдэн  бүлэг  хүчин
                зүйл нөлөөлжээ.


                Юуны  түрүүнд  Бат  хаанд  Парис  хүртэл  давших  хүч  байлаа.  Гэвч
                түүнд эзэлсэн бүхий л газар нутгийг эрхшээлдээ байгахад хүн хүч нь

                хүрэлцэхгүй  байлаа.  Байлдан  эзлэх  нэг  хэрэг,  өөрийн  эрхшээл  доор
                байлгах бол огт өөр асуудал. Морин дээр дэлхийн талыг эзлэх амар.
                Харин мориноосоо буугаад түүнийг захирах хэцүү. Үүнийг Бат хаан,

                Сүвэдэй баатар ч ойлгож байлаа. Тиймээс Бат хаан шинэ нутгийг эзлэх
   177   178   179   180   181   182   183   184   185   186   187