Page 180 - Бат хааны байлдан дагуулал
P. 180

байсан Ижил мөрний хавь орчмын оршин суугчид.


                3. Татар-монголчуудын түрэмгийлэл гэж нэрлэж байсан зүйл бол үнэн

                хэрэгтээ  Их  үүр  хочит  Всеволод  вангийн  (Ярославын  хүү  хийгээд
                Александрын  ач)  үр  угсаа  нар  Орос  орныг  ганцаарчлан  захирахын
                тулд өөр хоорондоо өрнүүлсэн тэмцэл байсан. Улмаар Чингис хаан,
                Бат  бол  мөн  чанартаа  Ярослав,  Невийн  Александр  юм»[255]  гэсэн
                байдаг.


                Энэ  зэргээрээ  бол  Оросын  түүхчид  удалгүй  эх  нутагт  нь  1917  онд

                хувьсгал гараагүй, Сталин олон сая хүнийг хэлмэгдүүлээгүй, Гитлер
                ЗХУ-д халдаагүй гээд бичих нь.


                Дашрамд  хэлэхэд  А.  Бушков  А.Г.  Ушаковыг  аялдан  дагаж,  монгол
                хэлний бүлд хамаарах ямар ч хэлэнд Бат гэдэг нэр ерөөсөө байхгүй

                хэмээн мэдэмхийрчээ.


                Одоо  үндсэн  сэдэв  рүүгээ  эргэн  оръё.  Бат  хаан  буцсан  талаар  Л.
                Гумилёв  заншил  ёсоор  өөрийн  өвөрмөц  тайлбарыг  өгсөн  байдаг.
                «Аян дайны үр дүн монголчуудын хувьд нэн таатай байлаа. Цаашид
                дайтах нь тэдний хувьд ямар ч утга учиргүй болов. Монголчууд баруун

                хилийнхээ аюулгүй байдлыг хангав. Учир нь чехүүдэд ч, польшчуудад
                ч,  мажаруудад  ч  Монголд  хүрэх  сонирхол  ч,  боломж  ч  байсангүй.
                Монгол улсын заналт дайсан команчуудыг Мажар луу хөөж оруулсан
                бөгөөд /…/ тэд ч заналхийлэхээсээ өнгөрсөн байв»[256].



                Я.  Халбай  Л.  Гумилёвоос  дутуугүй  чамин  тайлбар  хийсэн  нь  бий.
                монголчуудын урьд нь эзэлсэн Орос, Хятад, Дундад Азийн орнуудаас
                Европ  хавьгүй  ядуу  дорой,  хөгжлийн  хувьд  ихээхэн  хоцрогдсон
                байсан нь хөгшин Европыг аварсан гэж тэрээр бичжээ. Төв Европын
                хэд хэдэн орныг байлдан дагуулчихаад тэр даруй орхиод явсан нь урьд
                хожид тохиолдож байгаагүй явдал болохыг онцлоод, Я. Халбай: «Тал

                нутгийн аугаа малчин хүү эдгээр орноос татгалзсаныг үзвэл тэнд ямар
                ядуу тарчиг байдал ноёрхож байсан бол?»[257] гэсэн байна.


                Я.  Халбай  Монголын  их  хаан  Ромын  пап  ламтай  нөлөөний  бүсээ
                хуваалцаж,  нууц  гэрээ  байгуулсан  байж  болох  талаар  таамаглал
   175   176   177   178   179   180   181   182   183   184   185