Page 178 - Бат хааны байлдан дагуулал
P. 178

хаан  хэдий  хүртэл  Европт  дайтах  байсан  бол?  Өгөдэй  хааныг  үхэн
                үхтэл үү? Эсвэл буцах өөр шалтаг олох байсан уу?



                Зөвлөлт-Оросын  түүхчдийн  тайлбаруудад  их,  бага  ямар  нэг
                хэмжээгээр үнэний хувь буйг үгүйсгэх аргагүй. Орос, Зүүн Европын
                ард  түмний  тэмцэл  монголчуудын  хүчийг  сааруулж,  үлэмж  хохирол
                учруулсан  нь  тодорхой.  Гэхдээ  оросууд  өөрсдийнхөө  төлөө,  эх
                орныхоо  төлөө,  тусгаар  тогтнолынхоо  төлөө  тэмцсэнээс  биш,

                Европын соёл иргэншил, Вена хийгээд парис, Лондон хийгээд Ромыг
                хамгаалж тулалдаагүй нь лавтай.


                «Ертөнцийн агуу нууц хийгээд оньсогууд» цувралын «Дорно дахины
                нууцууд»  бүтээлд  дэндүү  хачин,  жигтэй  зүйл  их  бичигджээ.

                Монголын  түүхийг  хэрхэн  эрээ  цээргүй  гуйвуулсан  нь  монгол
                уншигчдад сонирхолтой санагдаж магадгүй гэж бодсон учир хэчнээн
                утгагүй  байлаа  ч  үүнийг  иш  болгон  авлаа.  Бат  хаан  буцах  болсон
                шалтгааныг  ихээхэн  гарз  хохирол  амссан  ч  өвдөг  сөгдөөгүй  Орос
                орноос  айсан  явдал  мөн  гэж  тодорхойлоод  цааш  нь:  «XIII  зуунд

                омгийн  ахлагч  залуухан,  маш  шаламгай  Чингис  хаан  асар  их  цэрэг
                хуримтлуулаад  “сүүлчийн  далай”  руу  хийх  алдартай  аян  дайнаа
                эхэлжээ. Тэрээр олон ард түмнийг байлдан дагуулж, 1237 онд өөрийн
                цэргийн хамт Орос орны нутаг дэвсгэрт нэвтрэн орсон юм. Түүний өв

                залгамжлагчид улам цааш явж, Баруун Европыг байлдан дагуулах гэж
                оролджээ. /.../ ингэхэд энэ харгис татар-монголчууд гэж хэн юм, татар
                дээр монголчуудыг нэмсэн энэ хачин цэргийн эвсэл ямар учиртай юм?
                Эртний  судар  бичгүүдэд  монголчуудын  тухай  дурдсан  өчүүхэн
                хэсгийг олох оролдлого анхнаасаа л нуран унана! Учир нь тэдний нэр
                ч олдохгүй! /.../ домогт өгүүлснээр Чингис хаан өөрөө шаргал үстэй,

                хөх  нүдтэй  байжээ.  /.../  Түүний  удам  Бат  ч  гэсэн  монгол  хүнтэй
                төсгүй, учир нь тэр үед амьдарч байсан хүмүүсийн бичиж үлдээсэн
                зүйлийг  судалж  үзвэл  шаргал  үстэй,  шаргал  нүдтэй  нэгэн  байсан

                гэдэг.  Тэдний  нэрс  ч  ойлгомжгүй,  яагаад  гэвэл  Бат  гэсэн  нэртэй  хүн
                монголчууд  дотор  байдаггүй!  Харин  башкирчууд  дотор  ийм  нэртэй
                хүмүүс  байдаг  шүү!  Тэр  ч  байтугай  Чингис  нэртэй  хүн  Монголд
                байдаггүй.  Эндээс  маш  хялбар  дүгнэлт  урган  гарна.  орос  руу
   173   174   175   176   177   178   179   180   181   182   183