Page 174 - Бат хааны байлдан дагуулал
P. 174
Энэ асуудлаар судлаач Х. Шагдар сонирхолтой өгүүлэл бичсэн
байдаг[240].
Английн судлаач Ж.Ж. Саундерс үндсэн гурван шалтгаан заасан
бөгөөд тэдгээрийг сийрүүлвэл: 1-рт, монголчууд ар талаасаа тасарч,
хангамж муудсан; 2-рт, Бат хаан Гүюг, Бүри нартай зөрчилдөж, тэд
Монгол руу буцсан; 3-рт, Өгөдэй их хаан насан өөд болсон нь Гүюгт
ашигтайгаар эргэж, тэрээр хаан ширээ залгамжилсан тохиолдолд Бат
хааны байр суурь ганхах байсан[241] гэжээ. Сүүлийн хоёр шалтгаан
нь түүх судлалд элбэг тохиолддог ба эхний шалтгааны хувьд гэвэл
монголчууд угаасаа ар талаасаа хэдэн мянган километр алслагдан
байлдсаар, ялалт байгуулсаар ирсэн, мөн Бат хаан Зүүн Европт
цөмрөн орохынхоо өмнө Өмнөд Оросын зарим ванлиг, хотоос
өөрийн цэрэгт хүнс, унаа татаж байхаар тохиролцсоныг бодолцох
хэрэгтэй.
Г.В. Вернадский энэ талаар өөрийн сонирхолтой, өвөрмөц тайлбарыг
дэвшүүлсэн байдаг. Тэрээр: «энэ нь [Бат хаан буцсан нь] цэвэр улс
төрийн шалтгаантай байлаа. Бат хаан өөрөө магадлал өндөртэй нэр
дэвшигч гэгдэж байсан учир шинэ их хааныг сонгоход нөлөөлөх
хүсэлтэй байв. Түүнээс гадна Унгарын кампанийн үеэр тэрээр
Өгөдэйн хүү Гүюг, Цагадайн ач Бүри нартай маргалдсан учир тэд
Монголдоо ихэд хилэгнэн буцаж иржээ. Батын санал болгосноор
Өгөдэй хоёр ханд хатуухан сануулга өгсөн юм. Өгөдэйг нас барсны
дараа тэд Батын эсрэг явуулга хийж, өшөөгөө авч магадгүй байлаа.
Энэ нь Батад түгшүүртэй санагдаж байв. Түүний хувьд Монголын улс
төр дэх эрх мэдлийн төлөөх тэмцэл нь Европыг байлдан дагуулснаас
илүү чухал байлаа. Өгөдэй бие барахдаа 51 настай байжээ… Иоанн
дель Плано Карпинигийн бичсэнээр, түүнийг хүү Гүюгийнх нь нагац
эгч хордуулсан аж. Энэ эмэгтэй хэнбугай ч байсан түүнийг Баруун
Европыг аврагч хэмээн өргөмжлөх нь зүйтэй»[242] гэж бичсэн
байдаг. Үүнээс үзэхэд, монголчууд Баруун Европыг байлдан дагуулах
бүрэн боломжтой байсан, гагцхүү Өгөдэй хаан насан өөд болсон нь
Бат хааныг гэдрэг буцахад хүргэсэн гэж Г.В. Вернадский шууд хэлсэн
байна.