Page 169 - Бат хааны байлдан дагуулал
P. 169

адил  Английн  Ярмут  боомтод  хүрэлцэн  ирж,  май  загас  худалдан
                авсангүй.  Үүнээс  болж  тэр  жил  май  загасны  үнэ  үлэмж  хямдарсан

                билээ. Тэрхүү загасыг худалдан авах хүн үгүй байсан учир түүнээс их
                зүйл байсангүй»[225].


                Библийн  хөлгөн  судар,  шашны  ном  зохиолд  урьд  нь  байгаагүй
                «Бурхан  минь!  Биднийг  татаруудын  аюулаас  аварч  хайрла!»  гэсэн
                үгтэй  залбирал  угийн  дайчин  үндэстэн  гэгддэг  германчуудын  амны

                уншлага  болжээ[226].  Балканы  хойгийн  олон  арван  үндэстэн
                монголчуудыг эрлэгийн элч нар гэж үзэж байв. Учир нь «татар» гэдэг
                нэрийг  тэд эртний  грекийн  «тартар» буюу  «тамын орон»  гэдэг  үгээс
                гаралтай гэж бодож байжээ.


                Бела  ван  Загребаас  захидал  илгээж  эхлэхээс  өмнө  Баруун  Европын

                вангууд Польш, Богемиэс тусламж хүссэн элч нарыг хүлээн авчээ. Гүн
                Лорэна Брабантын герцогт Польш орны эмгэнэлт байдлыг дүрсэлсэн
                захиа  бичжээ.  Брабантын  герцог  энэ  тухай  Парисийн  хамба  ламд
                мэдээлсэнд  тэрээр  цааш  нь  хатан  хаан  Бланшд  уламжилсан  байна.
                Хатан хаан Бланш хүү Луигаа дуудаад, монголчуудын аюул нүүрлэсэн

                энэ үед ямар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна гэж асуухад ван:
                «Ээж минь. Хэрхэхийг тэнгэр бурхан мэдтүгэй. Бидний татарууд гэж
                нэрлээд байгаа тэр хүмүүс энд ирэх ёстой юм бол эсвэл бид тэднийг

                Тартар  хэмээх  ирсэн  газар  луу  нь  хөөж  оруулна,  эсвэл  тэд  биднийг
                тэнгэр  бурхан  руу  илгээнэ»[227]  гэж  хүлцэнгүй  нь  аргагүй
                хариулжээ.


                Энэхүү хариултаас тэр үеийн Европын томоохон гүрэн Францын ван
                өөрийгөө  хувь  заяандаа  даатгачихаад,  ямар  нэг  эсэргүүцэл,  хариу
                үйлдэл хийх чадваргүй болчихоод байсныг харж болно.



                Фридрих харин өөрөөрөө тахил өргөхийг хүссэнгүй, тэрээр байдал
                эвгүйгээр  эргэвэл  Сицилиэсээ  цааш  Палестин  руу  зугатах  хурдан
                хөлөг, бэлтгэлээ базаачихаад байв[228].


                Бат хааны 70 мянга хүрэхгүй цэрэг 6 сая хүнтэй Орос, 3 сая хүнтэй

                одоогийн  Украин  буюу  Өмнөд  Оросын  нутаг  дэвсгэр,  8  сая  хүнтэй
                Зүүн  Европыг  эрхшээлдээ  оруулчихаад  байсан  нь  түүхэн  үнэн  мөн
   164   165   166   167   168   169   170   171   172   173   174