Page 166 - Бат хааны байлдан дагуулал
P. 166

угсаа өөр олон арван үндэстнийг хамарсан их аян дайн өндөрлөж буй
                нь  тэр  байжээ.  Энэ  хугацаанд  хэчнээн  хүний  амь  нас  сүйдэж,  хүн

                төрөлхтөн ямар их гарз хохирол амссан бол?


                Зүүн  Европт  хийсэн  аян  дайны  үр  дүнд  4-5  сарын  дотор  Польш,
                Мажарын армиас нэр  нь  л  үлдэж, Чехи,  Герман  зэрэг  орон  ямар нэг
                эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон байв.


                Ер нь Зүүн Европт хийсэн аян дайн Бат хааны төдийгүй, Монголын

                байлдан дагууллын түүхэнд хамгийн хүндтэй байр суурийг эзлэх юм.
                Зургаан  зууны  дараа  Францын  эзэн  хаан  I  Наполеон,  дахиад  нэгэн
                зууны  дараа  Германы  фюрер  Гитлер  нар  Буурал  Европыг  ийн
                чичрүүлж  чадсан  билээ.  Хожим  Монголын,  тэр  дундаа  Бат  хааны
                байлдан  дагууллыг  судалсан  Наполеон  энэ  бол  сахилга  журамгүй

                зэрлэгүүдийн эмх замбараагүй түрэмгийлэл байгаагүй, харин тухайн
                үеийн  шилдэг  зохион  байгуулалттай  армийн  сайтар  бодож
                төлөвлөсөн  довтолгоон  байжээ  гэж  дүгнэсэн  байдаг.  Наполеон  аян
                дайнд мордохынхоо өмнө дайснаа сайтар судалдаг төдийгүй, монгол

                түмтүүдийн  зарчмаар  армиа  корпусуудад  хувааж,  маршалуудаар
                толгойлуулсан  юм.  Чингис  хааны  адил  угсаа  гарал,  эд  хөрөнгийг  нь
                бус, гагцхүү байлдааны мэдрэмж, удирдах чадвар, авьяас билгийг нь
                харгалзаж  Наполеон  маршалуудаа  томилж  байжээ.  Энэ  үүднээс  авч

                үзвэл  Наполеоны  маршалууд  Чингис  хааны  өрлөг  жанжнууд
                (тэдгээрийн  дотор  Бат  хааны  аян  дайны  төлөвлөгөөг  боловсруулсан
                Сүвэдэй баатар)-тай тун ч төстэй. Гагцхүү Чингис хаан, Их Монгол
                улсад өрлөг жанжнууд нь үхэн үхтлээ үнэнч байсан бол наполеоныг

                ялагдах  үед  түүний  маршалуудын  ихэнх  нь  эзнээ  орхиж,  зарим  нь
                түүнээс илэрхий урван тэрсэлсэн юм. Наполеоныг амьдад нь Францын
                арми  дэлхийн  хамгийн  шилдэг  арми  байхаа  больсон  бол  Чингис
                хааныг  тэнгэрийн  хутагийг  олсноос  хойш  нэгэн  жарны  турш

                Монголын цэрэг дэлхийд ямар ч өрсөлдөгчгүй байсан. Эндээс хоёр их
                байлдан  дагуулагчийн  хувь  тавилан,  хийсэн  бүтээсэн  нь  харагдах
                билээ.


                Бат хааны аян дайныг дүгнэж Ж.Ж. Саундерс: «Долоон зуун жилийн
                тэртээ  болж  өнгөрсөн  тэрхүү  ер  бусын  аян  дайн  нь  өнөөдрийн
   161   162   163   164   165   166   167   168   169   170   171