Page 165 - Бат хааны байлдан дагуулал
P. 165

дайнаа  зогсоох  эсэх,  хэрэв  зогсоовол  Зүүн  Европын  эзлэгдсэн
                орнуудыг  хэрхэх,  хэдэн  арван  мянган  олзны  хүнийг  яахаа  хэлэлцээд

                аян дайнаа зогсоож, Монгол гүрний их хааныг сонгох хуралдайд Бат
                хаан  болон  Алтан  ургийнхан  биечлэн  оролцох  нь  зүйтэй;  эзлэгдсэн
                орнуудыг орхиж, олзныхноос ядарч туйлдсаныг нь устгаад, Зүчийн улс
                руу хөдлөхөөр санал нэгтэй тогтсон юм.


                Замдаа  гарахын  өмнө  Дунай  мөрний  адагт  Бат  хааны  тушаалаар  их

                цэргийн  үзлэг  болжээ.  Мөн  үеэр  болсон  цэргийн  жанжнуудын
                зөвлөлгөөн  дээр  Молдав,  Болгарыг  Зүчийн  улсын  баруун  хязгаар
                болгохоор  шийдэж,  Алтан  ургийн  хаан,  жанжин  Ногайг  энэ  нутгийг
                захируулахаар  үлдээсэн  юм.  Молдав,  Болгарын  өмнөд  хилийг

                Балканы  нуруу,  Трансильванийн  Альп  хүрээлж  байсан  учир  эдгээр
                уулнаас цаадах ард түмнүүдийг зөнд нь хаяхаар шийджээ.


                Монголчуудын  ард  айж  сүрдсэн  Европын  орнууд  хоцорлоо.  Тэдгээр
                оронд  монголчуудыг  явснаас  хойш  тайван  амьдрал,  эмх  журам
                тогтолгүй урт удаан хугацаа өнгөрчээ. Бат хаан их цэргээ авч гэдрэг

                буцсан  тухай  баярт  мэдээ  ирэхэд  хамаг  горьдлого  нь  тасраад  байсан
                Европын  бүх  хотуудын  сүм  хийдэд  мөргөл  үйлдэж,  сахиусан
                тэнгэртээ  залбирч,  гэнэт  буугаад  ирсэн  их  аз  жаргалдаа  нэг  л  итгэж
                өгөхгүй байлаа.


                1242 оны зун Монголын их цэрэг Далмаци нутгийг орхин наран ургах

                зүг  хөдөлжээ.  Байлдан  дагуулагчид  Босни,  Серби,  Болгар  нутгаар
                дамжин Орос руу чиглэж байв. Зам зуур монголчууд дотоод хямралдаа
                идэгдсэн  асар  уудам  нутагтай  Болгарын  хаант  улсыг  түрэмгийлсэн
                байна. Болгарын хаан балчир Коломан биеэ Бат хааны албатаар хүлээн
                зөвшөөрч, алба гувчуур барьж байхаар болжээ.


                Монголчууд  буцах  замдаа  дайны  хөлд  өртөөгүй  бүх  хот,  сууринг

                түймэрдэн  шатааж,  ард  иргэдийг  нь  олзолж,  уран  дархчуул,  хүч
                тамиртай  эрчүүд,  хацар  гоо  охидыг  нь  боол  болгон  тууж  байлаа.
                Байлдааны  олз,  эд  баялгийг  жингийн  цуваагаар  Команийн  уудам  тал

                буюу Дешт-и-Кипчак руу явуулж байв. Долоон жил үргэлжилж, олон
                зуун  мянган  хүний  цусыг  урсгасан,  асар  уудам  нутгийг  хамарч,  хэл,
   160   161   162   163   164   165   166   167   168   169   170