Page 168 - Бат хааны байлдан дагуулал
P. 168

Бат хаан яагаад буцсан бэ?


                Өгэдэй хаан ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тухай мэдээ Бат хааны
                сонорт хүрэх үед Монголын их цэрэг Польш, Мажар, Чехи, Морави,

                Словаки, Далмаци, хорват, Силези зэрэг орны ард түмнийг эрхшээлдээ
                оруулчихсан,  Герман,  Итали,  Австри,  тэр  ч  байтугай  Франц  улсад
                заналхийлж  байв.  монгол  морьд  Еврази  тивийг  бүхэлд  нь  туулаад
                Адриатын  тэнгист[222]  туурайгаа  угааж  байлаа.  Азийн  цээжнээс
                гарсан  талын  аймшигтай  нүүдэлчид  илүү  өндөр  соёл  иргэншлийг

                сөнөөж,  замд  нь  таарсан  ард  түмнүүдийг  Есөн  хөлт  сүлднийхээ
                өмнө  өвдөг  сөхрүүлэхээр  мянга  мянган  км  замыг  тууллаа  гэхэд
                үнэндээ өөрийн нүдээр хараагүй хүн итгэхээргүй байсан юм.


                Германы  Кёльн  хотын  Ариун  Пантелеоны  сүмийн  судар  бичигт

                «татар»  хэмээх  үг  яасан  их  айдас  хүйдэс  төрүүлж  байсан  тухай:
                «Энэхүү бүдүүлэг ард түмнээс урьд нь татар хэмээх нэрийг сонсож
                байгаагүй  холын  улс  гүрнүүд,  Франц  төдийгүй,  Бургунди,  Испани
                айж балмагдаад байв» гэж тэмдэглэгдсэн байдаг[223].


                Легницын  тулалдаанд  гар  бие  оролцсон  Понсе  д’Обон  ван  Луидаа:
                «Тэд  Мажар  болон  Богемийн  нутгийг  бүхэлд  нь  хоосруулан

                цөлмөсний дараа гурван хэсэгт хуваагдсан юм. Эдгээрийн нэг хэсэг нь
                Мажарт, нөгөө нь Богемид, гурав дахь нь Австрид байрлаж байна. /.../
                Ийм зүйл Германы нутагт болох вий хэмээн бид сүрдэн болгоомжилж
                байна.  Мажарын  ван,  Богемийн  ван,  Полонийн  герцогийн  хоёр  хүү,

                Аквилем  хамбатны  аль  аль  нь  үй  олон  цэрэгтэй  ч  тэдгээр  гурван
                хэсгийн  ядаж  нэгийг  нь  ч  довтолж  зүрхлэхгүй  байгааг  эрхэм  дээдэс
                танд хичээнгүйлэн уламжилж байна»[224] гэж бичжээ.


                Энэ  бол  зүгээр  нэг  хүний  захиа  биш,  харин  рыцарийн  бүлгийн  их
                магистрын өчил билээ.



                Английн  Хертфордшир  гүнлэг  дэх  Сент-Албанс  сүмийн  лам,
                «Парисийн» тодотголтой түүхч Матьегийн тэмдэглэснээр бол, тэр үед
                «Готланд, Фрисландын [одоогийн Нидерландыг хэлж байгаа бололтой
                —  Ч.Ч.]  иргэд  тэдний  [монголчуудын]  довтолгооноос  эмээж,  урьдын
   163   164   165   166   167   168   169   170   171   172   173