Page 173 - Бат хааны байлдан дагуулал
P. 173
хэлсэн нь: “Тэдэнд модон сүүл зүүлгэвэл зохино” гэв. Бид харь
элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зүйгээ гаргаж хэлсэн
боловч Бүри, Гүюг хоёр тэгж хэрүүлийн үгийг хэлээд найрамдалгүй
тарав. Одоо яахыг хаан авга мэдтүгэй!»[236] гэж өчсөнөөс харагдана.
Үүнд ихэд бухимдсан Өгөдэй хаан хүүгээ Хархорин руу дуудаж,
зэмлэж буруушаасан байна. Өөрийн цэргийг дэглэж тамлахдаа гаргуун
ч дайсантай тулалдаад гавьтай гавьяа байгуулаагүй хэмээн хаан
эцгээсээ Гүюг ширүүн үг багагүй сонсчээ[237].
Энэ талаар Ш. Цэен-Ойдов: «Батын бие тоосон эзэрхий зан байдал
бусдынхаа дургүйг хүргэж, Цагадайн ач хүү Бүри нартай зөрөлдөж,
тэр зөрөлдөөнд Гүюг, Аргасун нар оролцож эв түнжин эвдэрчээ»[238]
гэсэн байдаг. Энэхүү зөрчлийн эхлэлийг Гүюг, Бүри тэргүүтэн
тавьсан болохыг эх сурвалжууд мэдээлдэг. Түүнээс гадна Бат бие
тоосон эзэрхий зан гаргаж, Алтан ургийнхны уур бухимдлыг хүргэж
байсан тухай ямар нэг баримт байдаггүй.
Батын эрх мэдэлд Гүюг, Бүри тэргүүтэн халдсантай холбогдуулан
Оросын судлаач Р.Ю. Почекаев Өгөдэй хаан Батыг Баруун зүгт хийсэн
аян дайны удирдагчаар албан ёсоор томилоогүй учир хан хөвгүүд
түүнтэй тэрсэлдсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн байдаг. Гагцхүү энэ
явдлын дараа л Өгөдэй хаан алдаагаа ойлгож, Батыг аян дайны
удирдагчаар албан ёсоор тохоон томилсон бөгөөд тэр цагаас хойш
дахин хэн ч түүний эрх мэдэлд халдаж зүрхлээгүй гэжээ[239].
Хожим дайсагнал болон өргөжсөн зөрчлийн шалтгаан ойлгомжтой
бөгөөд их хааны хүү учир өөрийгөө аливаа асуудалд тэргүүлэх байр
суурьтай байх ёстой гэж үздэг алсын хараагүй Гүюгийн явуургүй
бодлоос үүдэлтэй. Дээр нь Гүюг Батаас гурван насаар ах байсныг ч
хэлэх үү, өөрөөсөө дүү хүнд захирагдахыг доромжлол мэтээр
хүлээн авдаг байжээ.
Ер нь эл зөрчил сонирхол татахгүй байхын аргагүй бөгөөд Бат, Бүри
хоёрын дайсагнал насаараа хонзогносон Зүчи, Цагадай нараас
улбаатай гэмээр.